Дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл ИТХ-ын даргатай золголт хийлээ
ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ
2015.03.03

Дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл ИТХ-ын даргатай золголт хийлээ

Дүүргийн Сорил оношлогоо, судалгаа, сургалт, арга зүйн зөвлөлийн /СОССАЗЗ/ Төлөвшил багийн дэргэдэх "Парламентийн мэтгэлцээн-Илтгэх урлаг" клубын ахлах ангийн сурагчдын төлөөлөл ИТХ-ын даргатай золголт хийж хүндэтгэл үзүүллээ.

     Сурагчид ИТХ-ын даргатай уулзах үеэрээ Төлөвшил багийн ажлын хүрээнд сар шинийн баярын өмнө уламжлалт цагаан сарын баярын тухай олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулан, дүүргийн ЕБСургуулиудаар явж  бага дунд ангийн дүү нартаа сонирхолтой хичээл зааж, уулзалт зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.

     Мөн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ сурагчдад хүүхэд байх үеийнхээ хүсэл мөрөөдлийнхөө талаарх дурсамжаасаа хуваалцсанаас гадна дүүрэг, орон нутагтаа хийж хэрэгжүүлэх ажлын тухай, ЕБС-ийн хүрээнд ямар ажлууд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа танилцуулж халуун дотно харилцан яриа өрнүүллээ. ИТХ-ын дарга сурагч хүүхдүүдэд хандан “... бусдын сайн сайхны төлөө сурсан мэдсэнээ хуваалцаж, тэднийг манлайлан үлгэр дуурайлал болж яваад нь талархаад сурлагын өндөр амжилт хүслээ.