Онцгой байдлын ерөнхий газар
2015.03.04

ОБЕГ: Ногоон бүсэд аялахгүй байхыг анхаарууллаа

Энэ өвөл цас бага орсонтой холбоотойгоор хуурайшилт ихтэй байна. Он гарсанаас эхлээд Нийслэлд хоёр удаагийн ой хээрийн түймэр гарлаа.

Улмаар энэ хавар гал түймэр их гарах төлөвтэй тул энэ хавар иргэдийг ногоон бүсэд явахгүй байхыг анхааруулж байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ногоон бүсийн хуурайшилтыг зэрэглэл аюултай түвшинд байна.