Батсуурь.Ж Бат-Эрдэнэ.Б Батцогт.Д Ганбаатар.С Содбилэг.О 2015.03.04 | Сонин: Монголын үнэн

Чуулган завсарласан өдрүүдэд гишүүд хаана явна вэ

Чуулган завсарласан өдрүүдэд гишүүд хаана явна вэ
Улсын Их Хурал

Гишүүд хаана, юу хийж явна вэ

Б.Бат-Эрдэнэ гишүүн нутгийн зүг жолоо залжээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хурх, Батширээт, Биндэр, Дадал, Баян-Адарга, Норовлин, Баян- Овоо, Бэрх сумдад ажиллахаар хүлгийн жолоог нутгийн зүг залжээ.

Б.Бат-Эрдэнэ гишүүн анхны уулзалтаа Өмнөдэлгэр сумаас эхлүүлжээ. Уг уулзалтын талаар Б.Бат-Эрдэнэ гишүүний биө төлөөлөгч Б.Батцэцэгээс тодруулахад Өмнөдэлгэр суманд ажиллахад иргэд малын хөлийн татвар, өндөр настнуудын татвар, тэтгэмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид мэдлэг боловсрол муутай байгааг шүүмжилж, иргэдэд хүнд суртал гаргаж байгааг ярьж байна гэлээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бумбат гэдэг газар булгийн эхэнд уул уурхайн компани хайгуул, олборлолт хийх гэж байгааг гишүүнд дуулгаж, байгаль орчноо сүйтгүүлэхийг нутгийн иргэд хэзээ ч дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Уулзалтын үеэр нутгийн олон Ноён уул болон Урт нэртэй хуулийн талаар тодруулсан байна

 Ж.Батсуурь: Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчидтай уулзлаа

Би Дорноговь аймагт ажиллаж байна. Тойрогтоо долоо хоног ажиллаж, 6-7 сумдаар орж аймаг, сумын төрийн байгууллагуудын үйл ажил лагаатай газар дээр нь танилцах сонирхолтой байна. Хэд хоногийн өмнө нь Говьсүмбэр аймагт очиж, иргэдтэй уулзаад ирлээ.

Өнгөрсөн даваа  гаригт Дорноговь  аймгийн эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо, Төрийн байгууллагын ажилчид төр, засгаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй байхад анхаарч ажиллахыг  хүсч байна. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш орон нутагт өсч байгаа тухай учирлах хүн олон байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг Япон Улсад ажиллаж байна

УИХ-ын гишүүн О.Содбилэг гишүүний хувьд Япон улсад долоо хоногийн хугацаатай албан томилолттой байна. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор нар хамт яваа ажээ. О.Содбилэг гишүүн өнгөрсөн хоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд ажилласан. Томилолтынхоо хүрээнд боловсролын салбарынхантай уулзсанаас гадна.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, гурван сая дахь иргэний нас чацуутанд гарын бэлгээ гардуулсан юм. Тойрогтоо ажиллах хугацаандаа өрөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдэвт чөлөөт уулзалтыг хийжээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг албан томилолтоо дууссаны дараа тойрогтоо ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Д.Батцогт: Тойрог руугаа явах бэлтгэлээ базааж байна

Би өнөө маргаашгүй Ховд аймаг руу явах гээд бэлтгэлээ базааж байна. Өмнө нь тойргийнхоо дөрвөн сумын сон- гогчидтой уулзаад ирсэн. Одоо үлдсэн 10 гаруй сумдаар орж, иргэдтэйгээ уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлахаар явна. Өнгөрсөн хугацаанд сонгогчидтойгоо тогтмол уулзаж, тэдний үгийг сонсч ирсэн. Байнгын хорооны ажлаа цэгцлэх гээд энд жаахан хугацаа алдчихлаа.

С.Ганбаатар гишүүн Дарханы хэд хэдэн багт ажиллав

Намрын чуулган завсарласны дараа С.Ганбаатар гишүүн Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиж, Ноён уулын талаарх иргэдийн үзэл бодлыг сонсчээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 26- ны өдрөөс эхэлж Дархан аймгийн 1-5 дугаар багийн ард иргэдтэй уулзалт зохион байгуулжээ.

Тэрбээр “хоёрдугаар багийн иргэд "Оюутолгой", “Тавантолгой" , Ноён уулым талаар их асууж байна. Сонгуулийн 'нэгдсэн хуулийн төсөлд намын жагсаалтаар гардаг байдлыг зогсоохыг шаардаж, банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй ч хэлж байна" гэлээ, С.Ганбаатар гишүүн УИХ-аас гаргасан хууль, тогтоомжийг танилцуулахаас гадна иргэдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Багуудад ажиллаад зогсохгүй Дарханы дулааны цахилгаан станцын хамт олонтой уулзаж, ажлын нөхцөл байдалтай нь танилцжээ.