Д.Ганбат: Амьдралд нийцэхгүй зүйлсийг нь засаад явах байлгүй дээ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.03.05

Д.Ганбат: Амьдралд нийцэхгүй зүйлсийг нь засаад явах байлгүй дээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 23 удаа хуралдаж, 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар 50 хуулийн төсөл, УИХ-ын таван тогтоолын төсөл, зарчмын зөрүүтэй 180 саналын томъёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд чуулганаар есөн бие даасан хуулийн төсөл, 300 гаруй хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж бэлтгэн хэлэлцүүлэхээр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Монгол хэлний тухай хууль батлагдан гарснаар уйгаржин бичгийг хэрэглэх үндэс тавигдлаа. Тэгэхээр хэлбэрээр хэрэглээд явах уу. Нэг л санаанд бууж өгөхгүй байна?

Уг хуулийн төслийг батлахад би эсрэг байр суурьтай байсан хүн. Энэ асуудал нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор яригдсан байх. Миний хувьд үе шаттайгаар шилжих болов уу гэж ойлгоод байгаа. Тухайн үедээ бас л асуудал дагуулах байх. Амьдралд нийцэхгүй зүйлсийг нь засаад явах байлгүй дээ.