Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа
2015.03.05

Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага байна

Олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэг амьдрах орчны чанараараа хангалтгүй  үнэлгээ авчээ. Ийм үнэлгээ авахад сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал голлон нөлөөлсөн байна.

Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой 300 гаруй мянган хүн амтай хэдийгээр сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг боломжоороо сайжруулсан ч хороо дамжин цэцэрлэгтээ явдаг багачууд байсаар байгаа юм.

Хоёроос гурван километр алхаж байж сургуульдаа очдог багачуудын хувьд энэ дүүргийн хувьд энгийн нэг л жишээ гэнэ. Иргэд уулзалтын үеэр энэ талаар санал бодлоо хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Энэ жил Сонгинохайрхан дүүрэгт гурван цэцэрлэг, хоёр сургууль, нэг спорт цогцолбор төсөвт суулгаад байгаа юм.