УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар тойрогтоо ажиллаа
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл
2015.03.09

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар тойрогтоо ажиллаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд тэр дундаа сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж тулгарч байгаа асуудлуудыг нь сонслоо. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ онд дахин 6-н сургууль, 3-н цоо шинэ цэцэрлэг байгуулагдана гэдгийг онцолж байлаа. Гишүүд намрын чуулганы завсарлагааны үеэр Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж алслагдсан хороо болох Өлзийт хороонд ажиллах ажлын хуваарьтайгаар ажиллаж байна. 

Гишүүдийг дүүргийнхээ 114 дүгээр сургууль дээр ажиллахад хичээл нь гурван ээлжээр ордог учраас анги танхимын хүрэлцээ муу,  компьютерийн лабораторийн арван компьютерийн тав нь ажилладаггүй. Ер нь сургуулийн хэмжээнд тоног төхөөрөмжийн асуудал, мэргэжлийн сургалтын орчны тал дээр анхаарах хэрэгтэй болоод байгааг уулзалтын эхэнд дуулгаж байлаа.

Анх 700 хүүхдийн багтаамжтай ашиглалтанд орж байсан тус сургууль одоо 1400 хүүхэдтэй буюу 2 дахин ачаалалтай Хан-Уул дүүрэгтээ гурван ээлжлээр ажилладаг цорын ганц сургууль юм байна. Тус сургууль биеийн тамирын заалгүйн улмаас коридортоо амьсгалын дасгал төдийхнийг хийж хичээлэх нөхцөлтэйгээр ажиллаж байгаа учраас яаралтай өргөтгөл шинэчлэлтэнд хамрагдаж урлаг, спортын заалтай болох хүсэлтэй байгаагаа тойргоос сонгогдсон гишүүдэд тавилаа.

Энэ асуудал дээр гишүүд шуурхай арга хэмжээ авна гэдгээ илэрхийллээ. Гишүүдийг тойргийн ажилтай танилцах үеэр дан саар мэдээ бус сайхан мэдээтэй угтах газрууд олон байсны нэг нь дүүргийн 34-р сургууль юм. 800 гаруй хүүхэдтэй, 70 орчим багш ажилтны бүрэлдэхүүнтэйгээр тус сургууль математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттайгаас гадна химийн цоо шинэ жишиг лабротари анги байгуулснаа танилцуулж байлаа.  Урлаг, спортын заалаар үлгэрлээд зогсохгүй гадаа талбайгаа ашиглан спорт заал бий болгох хүсэлтэй тавьж зураг төслийг нь танилцуулж байлаа. Гишүүдийн дараагийн очсон газар бол Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн амбулатори.

Амбулаторийн үйл ажиллаагатай танилцахад эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн асуудал хүндрэлтэй байгаа  бохирын цооногийг бүтнээр нь солих, флюрын аппаратыг шинэчлэх, цахим бүртгэлд холбох зэрэг олон асуудал байгааг гишүүдэд хэлсэн юм. Мөн цооногийг шинэчлэхгүй бол ус алдах, байнга хүйтэн усаар эмнэлгийн ариутгал цэвэрлэгээний ажлыг явуулахад хүндрэл тулгарч байгаагаа хэллээ. Үүний хариуд гишүүд уг асуудлыг яаманд уламжлахаа мэдэгдсэн юм.

Хан-Уул дүүрэгт 940 хүүхдийн цоо шинэ 209-р цэцэрлэг үүд хаалгаа нээсэн. Тус цэцэрлэгийн хувьд компаний эзэмшилд байсан бөгөөд олон удаагийн хүсэлтийн дагуу газар чөлөөлтөнд харуулж, гэр хорооллын орчинд шинэ цэцэрлэг бий болгох ажлыг шат дараалсан арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан юм.

Аж ахуйн нэгж бүр нийгэмдээ хүлээх хариуцлагаа ухамсарлаж ирээдүй хойч үеийнхээ төлөө энэ мэт олон жишээг бий болгохыг УИХ-ын гишүүн дүүргийн иргэд аж ахуйн нэгжтэй хийх уулзалтын үеэр онцолж байлаа. Хан-Уул дүүрэгт энэ онд 6-н сургууль, 3-н цэцэрлэг шинээр байгуулагдана. Гишүүд намрын чуулганы завсарлагааны үеэр Багануур, Багахангай дүүрэгт иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж алслагдсан хороо болох Өлзийт хороонд ажиллах ажлын хуваарьтайгаар ажиллаж байна.