УИХ-ын гишүүд хаана  явна вэ?
Улсын Их Хурал
2015.03.10

УИХ-ын гишүүд хаана явна вэ?

УИХ-ын намрын чуулган завсарлаад гурван долоо хонож байна. Энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо ажиллаж байгаа.

Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ- ын гишүүн Х.Тэмүүжин нар энэ сарын эхний өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батноров, Бор-Өндөр сумдад болон Чингис хотод ажиллажээ.

Тэд төрийн зарим байгууллагын үйл ажилагаатай танилцахын зэрэгцээ иргэдтэй уулзалт хийсэн байна. Хэнтий аймгийн хүн ам сүүлийн арваад жил тогтмол бууралттай байсан бол энэ жил өсч, анх удаа 70 мянга давсан байна. Мөн мал сүргийн тоо толгой 400 мянгаар нэмэгдэж, гурван саяд хүрчээ.

Хэнтийчүүдийн бас нэгэн томорхон амжилт нь сүүлийн хоёр жилийн турш "Архигүй- Хэнтий” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн хэмжээнд архинаас хамааралтай 700 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж, ажилтай, орлоготой болж, амьдралаа өөрчилсөн байна. Энэ хөтөлбөрт Бор-Өндөрчүүд хамгийн идэвхтэй оролцож, 115 хүн архинаас хамааралгүй болжээ. Архидалт буурснаар гэмт хэргийн гаралт ч эрс буурчээ.

Мөн одоогоор УИХ- ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар Өмнөговьд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэд, Б. Наранхүү гишүүн Дундговь аймагт ажиллаж байгаа юм. Мөн Д.Сумъяабазар гишүүн сүүлийн гурван өдөр  Сонгинохайрхан дүүрэгтээ  ажиллаж, иргэдтэйгээ уулзсан байна.