Төрийн бус байгууллагууд ногоон байгууламж, хог хаягдалд хэрхэн хяналт тавихаа танилцууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
2015.03.11

Төрийн бус байгууллагууд ногоон байгууламж, хог хаягдалд хэрхэн хяналт тавихаа танилцууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  төрийн бус байгууллагуудад хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавьж хамтран ажиллах санал хүргүүлсэн.

Энэ саналын дагуу нийт 12 байгууллага материалаа ирүүлснээс “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” ТББ, “Монголын байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны дээд зөвлөл” ТББ, “Далайн цалгиа” ТББ, “Монголын газрын менежментийн холбоо” ТББ-ууд ногоон байгууламжаар, “Монголын хог хаягдлын менежментийн холбоо ТББ”, “Байгальд ээлтэй хөршүүд ТББ”, “Ирээдүйн хөгжлийн хүрээлэн” ТББ, “Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн” ТББ, “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон” ТББ  хог хаягдалд хяналт тавихаар нийт 9 байгууллага 1-р шатанд шалгарч үлдээд байна.

Шалгарсан байгууллагууд ажлын туршлага, төлөвлөгөө, хяналт тавих мэргэжлийн ажилтнууд болон ногоон байгууламжийн стандарт, технологи, цэцэрлэгч нарт өгөх зөвлөмжөө  танилцууллаа.  Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн үр дүнг сайжруулахад төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Төрийн бус байгууллагууд нь орчны тохижилт, хог цэвэрлэгээ, тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тохижилт үйлчилгээний байгууллагуудын ажлыг  үнэлж, чанарыг сайжруулах юм