Д.Зоригт: Цахилгааны үнэ нэмэгдлээ ч өрхийн нийт зардлын 5.6 хувийг л эзэлнэ
Эрчим хүчний сайд Д.Зоригт
2015.03.13

Д.Зоригт: Цахилгааны үнэ нэмэгдлээ ч өрхийн нийт зардлын 5.6 хувийг л эзэлнэ

Шийдлийн Засгийн газраас долоо хоног бүрийн пүрэв гаригт “Сайдын цаг” нэртэй уулзалт    зохион байгуулж салбар хариуцсан сайд нарыг сэтгүүлчидтэй уулзуулж байхаар болжээ. Үүний дагуу өчигдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Түүний танилцуулснаар бол манай улсын цахилгаан, дулааны хэрэглээ жилд 8-10 хувиар өсч байгаа ажээ. Хэрэглээ ийнхүү жилээс жилд нэмэгдэж байгаа' хэдий ч цахилгаан, дулааннийлүүлэх эх үүсвэрээ хангалттай хэмжээнд бий болгож чадахгүйгээс болоод ОХУ, БНХАУ-аас эрчим хүч импортолсоор байгаа гэдгийг Д.Зоригт сайд онцолж байлаа. Нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг хоёр хөршөөсөө авдаг байна.

Цахилгаан эрчим хүчнийхээ       хэрэглээгээр бусад орноос хараат байж болохгүй гэж үзэн Засгийн газраас сүүлийн үед шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахад анхаарах болжээ. Тухайлбал, өмнөх ээлжит хуралдаанаараа Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын уурхайг түшиглэсэн цахилгаан станцын талаар тодорхой шийдвэр гарга- сан юм.

Тодруулбал, Багануурын уурхайг түшиглэн цахилгаан станц барих ажлыг “Багануур Пауэр” компанид хариуцуулж концессийн гэрээ байгуулах, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Эгийн голын усан цахилгаан станцыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан гэдгийг Эрчим хүчний сайд танилцууллаа. Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараахь байдлаар хариулав.

-Танай яам 2030 он хүртэл Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа гэсэн. Цаашдаа эрчим хүчний нийлүүлэлтийн бүтэц ямар байна гэж төлөвлөж байгаа вэ. Хэдэн хувийг нь сэргээгдэх эрчим хүчнээс нийлүүлэх вэ?

Эрчим хүчний бүтцэд нүүрс шатааж байж эрчим хүч гаргаж авдаг эх үүсвэр 95 хувийг эзэлж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт 2.5 хувийг эзэлдэг. 2020 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний энэ хувийг 10, 2030 он гэхэд 20 хувьд хүргэх зорилт тавьж байгаа.

-Цаашдаа цөмийн цахилгааныг ашиглах уу?

2030 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигг цөмийн станцыг ашиглах тухай заалт байхгүй.

-Манай дотоодын эрчим хүчний нийлүүлэлтийн хүчин чадал яг хэд вэ?

1100 мВт-ын хүчин чадалтай байгаа. 2020 он гэхэд 2000 мВт цахилгааны хэрэглээ шаардлагатай болно. Дээр нь нөөцөнд 400 мВт байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд одоо үйлдвэрлэж байгаагаасаа их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэрүүдийг бий болгох хэрэгтэй. Мөн дээрх тооцоо нь жилийн найман хувийн ердийн өсөлтөөр тооцсон тооцоо. Аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд, цогцолбор ашиглалтад орох юм бол цахилгааны хэрэглээ бүр л нэмэгдэнэ.

-Жилд гаднаас авсан эрчим хүчний төлбөрт ямар хэмжээний төлбөр төлдөг вэ?

ОХУ-аас авч байгаа эрчим хүчний төлбөрийг манай эрчим хүчний сүлжээ төлдөг. Хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ мөнгөний ^ хэмжээ жил бүр нэмэгддэг. 2014 онд 50 орчим тэрбум төгрөг төлсөн. БНХАУ-аас авч байгаа эрчим хүчний 98 хувийнх нь төлбөрийг “Оюутолгой" компани төлж байгаа. Өнгөрсөн онд тус компани бараг нэг тэрбум төгрөгийн эрчим хүчийг БНХАУ- аас импортолсон. Ер нь жил бүр ийм хэмжээний төлбөр төлж байгаа нь дотооддоо шинэ эх үүсвэр гаргах мөнгөө бусдад өгөөд байна л гэсэн үг.

-2010 онд УИХ-аас тогтоол ын төсөл баталж түүндээ 2014 он гэхэд эрчим хүчний үнийг чөлөөлнө гэж тусгаж байсан. Гэтэл энэ тогтоолын төсөл хэрэгжсэнгүй.   Цаашдаа энэ чиглэлд ямар бодлого баримтлах вэ?

2010 онд УИХ-ын 72 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу 2014 он гэхэд эрчим хүчний салбарыг алдагдалгүй болгож үнийг чөлөөлөх байсан. Харамсалтай нь, энэ тогтоолыг хэрэгжүүлэх боломж байсангүй. Харин сая Эдийн засгийн байнгын хорооноос төвийн болон баруун бүст эрчим хүчний салбарыг алдагдалгүй болгох шийдвэр гаргасан. Бид үүнийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний үнийг бүрэн чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Цаашдаа жирийн айл өрхүүдийн эдийн засагт нөлөөлөхгүйгээр үе шаттайгаар цахилгааны үнийг нэмэгдүүлнэ.

Ер нь хүмүүс эрчим хүчний хэрэглээний зардлаа анзаардаггүй. Статистикийн хорооноос гаргасан судалгаараар эрчим хүчний зардал айл өрхийн нийт зардлын таван хувийг эзэлдэг. Гэтэл эрчим хүчний үнийг нэмнэ гэхээр иргэд бухимдангуй хүлээж авдаг. Тиймээс үнэ нэмэгдлээ гэхэд бухимдахгүй байхыг хүсч байна. Цахилгааны үнэ нэмэгдсэнээр айл өрхийн нийт зардалд эзлэх цахилгааны төлбөр нь 5.6 хувь болж нэмэгдэнэ.

-Эдийн засгийн хүндрэлтэй 4 холбоотойгоор бүрэн шаталт- тай зуух болон цахилгаанаар гэрээ халааж байгаа айлуудад цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхээ больчихсон уу?

Жилд зургаан тэрбум төгрөгийн урамшууллыг Улаанбаатар хотын 60 орчим мянган айлд олгодог байсан. Харамсалтай нь, энэ онд төсвийн боломж муу байгаа учраас урамшууллыг тө- сөвт тусгаагүй. Шөнийн тарифын хөнгөлөлт бол хэвээрээ байгаа.

-Цахилгаан эрчим хүчний үнэ хамгийн сүүлд хэзээ, хэдэн хувиар өссөн бэ?

2014 оны арванхоёрдугаар сард есөн хувиар өссөн.

-Төвийн цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй хэдэн сум байгаа вэ. Энэ жил шинээр эрчим хүчинд холбогдох сум бий юү?

Дорноговь аймгийн хоёр, Говь-Алтай аймгийн хоёр сум төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй байгаа. Үүний гурвыг нь буюу Говь-Алтайн нэг сумаас бусдыг нь энэ жил эрчим хүчээр хангана. Ер нь эрчим хүчний салбарын өнгөрсөн 10 жилийн нэг дэвшил бол бүх суурин газрыг төвийн эрчим хүчээр хангаж байгаа явдал. Энэ бол бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож байгаатай дүйцэхүйц ач холбогдолтой ажил.