Өршөөлөөс өмнө урт хугацааны төрийн татварын бодлоготой болцгооё
Татварын мэргэшсэн зөвлөхийн /ТМЗ/ нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Г.Алтанзаяа
2015.03.13

Өршөөлөөс өмнө урт хугацааны төрийн татварын бодлоготой болцгооё

Өршөөлөөс өмнө урт хугацааны төрийн татварын бодлоготой болцгооё

Татварын мэргэшсэн зөвлөхийн /ТМЗ/ нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Г.Алтанзаяатай Эдийн засгийн ил тод байдлын хууль, өршөөлийг явуулсанаар улс орны ирээдүйд ямар үр нөлөөтэй талаар ярилцаж, экспертийнх нь хувьд хөндлөнгийн байр суурийг сонсов.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталснаар далд эдийн засгийг хумиж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах тодорхой алхам болох тухай ярилцаж байна. Энэ боломжтой юу ?

Монголчууд бид өнөөдөр эдийн засаг хүнд байна, амьдрал ядуу байна, тэр ч болохгүй байна гэх зүйлийг дээр доргүй ярьж, энэ бүхний шалтгаан нь улс төрийн намын алдаа, хариуцлага үгүй тогтолцоо гэдгийг амнаас ам дамжин унагаж байна.

Энэ бүхнээ засан залруулахын нэг гарцыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих гэж харж байгаа хэсэг байна. Гэтэл нөгөө л улс төрийн намын буруу жишиг, тодорхой бүлэгт зориулсан үйлдэл гэж харж буй хэсэг ч байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, татварын өршөөл үзүүлэх гэдгийн үндсэн агуулга нь төрийн буруутай - хууль тогтоомжоос нийт

2015.01.14-УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа.

иргэд, татвар төлөгчдөд нийтэд нь засаж залруулахаар хүндрэлтэй асуудал учруулсан үед хэрэглэдэг механизм. Харин үүний цаана юу болохгүй байсан түүнийгээ залруулах, хүндрэл болоод буй зүйл нь дахин давтагдахгүй байх механизмыг бүрдүүлэхэд оршино.

Тэгэхээр энэ хууль гарах гээд байгаагийн шалтгаан далд эдийн засгийг ил болгож хумина, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гаргах гэсэн концепци байна даа. Ил болгодог юм байна, дахин давтан цаашид далд хэлбэрт орохгүй гэдгийг яаж батлах уу? Хуулийн төсөлд мэдээллийг устгах, хэвлэн нийтлэхгүй байх тухай байсан.

Үүний агуулга нь юу вэ? Өнөөгийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс яаж гаргах вэ? Энэ хууль батлагдаад мөрдөөд ирэхээр долларын ханш өмнөх байсан 1300 руугаа шууд очих уу? гээд олон асуулт өөрийн эрхгүй урган гараад байгаа. Энэ асуудлыг олон талаас нь харж анализ хийх хэрэгтэй.

-Тэгэхээр хэрхэх ёстой вэ?

Зөв механизмыг нь бүрдүүлээд бусад хууль эрх зүйтэй нь хамтад нь хийх замаар цаашид улс орондоо ихэнх хүмүүсийн хүсээд байгаа шударга, тэгш, энэрэнгүй, хүмүүнлэг нийгмийг урт хугацаанд цогцлоохоор бол яах аргагүй байх зохицуулалт.

Тиймээс зөвхөн энэ хуулийг батлаад л далд эдийн засгийг ил болгоод бүгд санхүү болон татварын тайлангаа зөв гаргаад эдийн засгийг эрүүлжүүлнэ гэж өрөөсгөл хандаж болохгүй. Татварын шинэчлэлтэй цогцоор нь авч үзэх буюу нийт татвар төлөгчдөд үр нөлөө нь ирэхээр байхаар бодох хэрэгтэй.

Бидэнд өмнө нь туулсан практик байгаа шүү дээ. 2008 онд эдийн засгийн ил тод байдал, татварын өршөөлийн хууль батлагдаж мөрдсөн. Тэр үед далд эдийн засгийг 40 орчим хувьтай гэж байсан санагдана(өнөөгийн байдлаар 60 гаруй гэж сонссон).

Энэ үед аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар төлөгчдийн тайлангийн ирцийн мэдээллээр нийт татвар төлөгчдийн 30 гаруй хувь нь Х(үйл ажиллагаа явуулаагүй) буюу алдагдалтай тайлан гаргаж байсан бол 2014 оны байдлаар 53 хувь болсон байна.

Энэ үед ил болгосон ч дахин далд хэлбэр лүү оруулахгүй байх, орсон үед ямар хариуцлага хүлээх гэдэг ямарч зохицуулалт хийгдээгүй учир үр өгөөж нь хаана очсон вэ? Тухайн хуульд хамрагдсан цөөн тооны татвар төлөгчид л(татвар төлөгчдийн 2 гаруй хувь хамрагдсан) хариуцлагаас мултарсан.

Дараа нь шүүмжлэн ярихдаа эзэн үгүй нөгөө л хариуцлага үгүй тогтолцоо гээд өнгөрөх үү???    

Гэтэл хуулиа хэрэгжүүлдэг, шударгаар татвараа төлдөг татвар төлөгчдөд ямар ч эерэг нөлөөлөлгүй, харин ийм байдлаар өршөөгдөөд хариуцлага хүлээхгүй байх гэсэн эрмэлзлэлийг төрүүлсэн нь тодорхой хэсгийг далд эдийн засаг руу шилжүүлсэн гэдэг нь дээрх тоо мэдээллээс тодорхой юм.

Өмнөх өршөөл өнөөгийн татварын хууль эрх зүйн орчинд хийгдсэн, өнөөгийн татварын систем нь хэвээрээ байхад түүний үр нөлөө өмнөхтэйгээ л адил гарна. Дараа нь шүүмжлэн ярихдаа эзэн үгүй нөгөө л хариуцлага үгүй тогтолцоо гээд өнгөрөх үү???    

Татварын хууль тогтоомж бол төрийн зохицуулалт, хяналт, нийгмийн харьцааны бодлого. Татвар бол төрийн амин судас нь гэсэн үгүүдийг уншиж байсан. Үүний утгыг төр бодлогоо хэрэгжүүлэхэд татварын зохицуулалт, хяналтын механизмыг хуульд тусган хэрэглэх тул хуулийг нийтээр даган мөрдөх үүрэг ирдэг гэдгээр тайлбарласан байсан.

Татварын харилцааг шударга, тэгш, үр ашиг гэсэн зарчмаар хэмждэг нь төрийн хуулийг мөрдөх бол бүгд мөрдөх, бүгд л татвараа төлдөг байх гэсэн агуулгыг илэрхийлж байгаа. Үндсэн хуулиндаа татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг гэдгийг заасан, үүний ард иргэний нийгмийн ёс зүйн асуудал дагалдана.       

-Цаашдаа бид татварын тогтолцоогоо хэрхэн шинэчлэвэл зохистой вэ? Хэдэн жил болоод л татварын өршөөл батлаад байх зохимжгүй. Иймээс татварын эрх зүйн шинэтгэл зайлшгүй шаардлагатай юм шиг. Эдгээр асуултуудад байр сууриа илэрхийлнэ үү?

Татварын тогтолцооны шинэчлэл гэдгийг олон жил ярьж байгаа ч доривтой зүйл хийж чадалгүй зөвхөн намын мөрийн хөтөлбөрт туссан зүйлийг хэрэгжүүлэх гэдэг талаас нь зарим нэг хууль өргөн баригдсан байна лээ.

Хөгжил гэдэг нь цэгцрэх хөдөлгөөн, төгөлдөржих хөдөлгөөн, тухайн нийгэм бүтцийн хувьд шат ахиж төгөлдөршиж байвал, тэр бол хөгжил гэж Д.Бямбасүрэн гуай хэлж байсан. Эндээс үзэхэд татварын шинэчлэл бол олон зүйлд цэгцрэх, төгөлдөрших хөдөлгөөн оруулахад л орших юм. Үүнд анхаарах олон зүйл байна. Тухайлбал:

  • Улс төр, бизнесийн нөлөө. Улс орны болон ард түмний эрх ашгийн үүднээс бус зөвхөн өөрийн ашиг сонирхлоор хандах (хүн бүр л хуулийг өөрчлөх, үгүйсгэх, шүүмжлэх эсвэл чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэх, татварт хамрагдахгүй гэх хандлага)
  • Иргэний үндсэн үүрэг тул иргэний ёс зүйн төлөвшил, хариуцлагыг нийгмээс хүртэх эрх, үүрэгтэй нь уялдуулах (хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хүн ам зүйн бодлого гээд олон зүйлийг зохицуулах боломжтой)
  • Хүчирхэг төртэй улс байх -Төр бол хууль тогтоодог эзэн юм. Баталсан хууль, стандарт хэрэгждэг байх, хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг тогтолцоо байх нь төр хүчтэй байх үндэс. Төр бол бизнес эрхлэх үүрэггүй, харин ард иргэдийнхээ аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж, иргэндээ эрхийг нь эдлүүлэх, үүргээ хэрэгжүүлдэг, хариуцлага тооцдог, хүлээдэг тогтолцоо байх. Хариуцлага гэдэг нь зөвхөн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа биш юм л даа. Иргэний нийгэмд иргэд хүчтэй байх, иргэн нь буруу зүйл хийснээ ойлгож, өөрөө албан тушаалаа өгдөг, уучлал гуйдаг гэх, мэт. Үгүй ядаж хог хаяж буй нь бусдаас ичдэг, бусад нь шаардаж чаддаг нийгмийн ухамсар төлөвших. 
  • Төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын нийцэл \Хүн ам зүйн бодлого, хуулийн этгээдийн бүртгэл зэрэг олон зүйлс хоорондоо нийцэж байх\
  • Хуулийн зүйл заалтын нэгдмэл ойлголт бий болгох
  • Хэрэгжүүлэхэд энгийн хялбар байх (ямар байвал энгийн, хялбар гэх)
-Зарим шинжээчид шууд өршөөхөөс өмнө татварын бодлогоо өөрчил гэдэг?

Олон ургалч үзэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үр нөлөөгөөр бид болохгүй байгаа зүйлээ ярьж чадаад байна. Энэ хүрээнд татвартай холбоотой олон зүйл нийгмийг цочроож, олон нийтийг ч бухимдуулж ирлээ. Энэ бүгдийн цаана тухайн системд шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатайг илэрхийлж байгаа.

Татварын албаны ажил дүгнэх үзүүлэлт төлөвлөгөө байх уу эсвэл хууль хэрэгжилтийг илэрхийлэх хураалт, тайлагналын үзүүлэлт байх уу. Татварын хяналт шалгалтын үр дүн хэрхэн шийдэгдэх, татварын талаас орлого, зардлын хүлээн зөвшөөрөлт ямар байх гээд олон асуулт шийдэл хүлээж байгаа. Татвартай холбоотой хэрэг маргаан нэмэгдэж байгаа гээд тогтолцооны хувьд шинэчлэл хийх шаардлагатай нь тодорхой.

 Үүний тулд бусад улс орны жишгээр татварын бодлого, шинэчлэл, хууль хэрэгжилтэд мэргэжлийн мэргэжилтэн, тэднийг нэгтгэсэн байгууллагын хүчийг ашиглах, урт хугацааны төрийн татварын бодлого, стратегитэй(төрийн хар хайрцагны бодлого гэж ярьдагдаа, мэдэх мэдэхгүй хэн нэгний хүслээс шалтгаалдаг бус) болох шаардлагатай юм. Тэгж чадваас хэрэгжих боломжтой, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх буюу улс орны болон нийт татвар төлөгчдийн эрх ашигт нийцэх юм.

Энэ нь татварын тогтолцоо ямар байвал зохистой гэсэн ерөнхий загварыг бусад улсын туршлагаас судлан гаргах, нэгдсэн бодлоготой байх, түүнд нь нийцүүлэн намууд мөрийн хөтөлбөрөө томъёолох, өнөөгийн хууль эрх зүйн орчинд болохгүй байгаа зүйлийг залруулах, татварын хууль тогтоомжийн ээдрээтэй ярьвигтай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг орчинг бүрдүүлэх гээд өргөн хүрээний ажлыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор гүйцэтгэх боломж бүрдсэн.

-Ярилцсанд баярлалаа.