Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудад ашигт малтмалын 800 лиценз олгожээ
БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол
2015.03.18

Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудад ашигт малтмалын 800 лиценз олгожээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОНХАЖЯ хамтран Даян дэлхийн байгаль орчны сан- гийн 1.8 сая долларын буцалтгүй тусламжаар “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийг 2013 оноос таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд ‘Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, нэгдсэн мэдээллийн сан байгуулах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт БОНХАЖЯ, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Байгаль орчны газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тус төслийн үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүр “БОНХАЖЯ-ны харьяа агентлаг, байгууллагууд болон АМГ, орон нутгийн Байгаль орчны газар нэгдсэн мэдээллийн сантай болох шаардлагатай.

Сүүлд хийсэн судалгаанаас харахад орон нутгийн тусгай хамгаалалтад авсан 2700 орчим газар бий. Гэтэл нэгдсэн мэдээллийн сан байхгүйгээс болж энэ газрын 800 гаруйд нь ашигт малтмалын лиценз олгосон юм билээ. Тиймээс төслийн хүрээнд АМГ, байгаль орч- ны чиглэлийн байгууллага зэрэг холбогдох талуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, нэгдсэн ойлголтод хүрэхээр хичээж байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 17.4 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар.

Гэлээ ч эко системд зааг байдаггүй. Зэрлэг ан амьтан, ургамал, загас зэрэгт хил хязгаар үйлчлэхгүй. Тиймээс төр засгаас төдийгүй олон улсын байгууллагууд манай экологийн төрөл зүйлийг хамгаалахад анхаарал хандуулдаг. Уг нь байгалийн нөөц ашигласан төлбөрийн тодорхой хувийг тухайн амьтан, ургамлыг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах ёстой гэсэн журам байдаг ч хэрэгждэггүй. Байгалийн нөөцөөс олсон орлогын тодорхой хувиар орон нут- гийн иргэдийг санхүүжүүлж, тэдэнд түшиглэсэн тусгай хамгаалалттай газар байгуулах хэрэгтэй” гэлээ.