"Хилийн цэргийн бахархалын өдөр" арга хэмжээ боллоо
2015.03.18

"Хилийн цэргийн бахархалын өдөр" арга хэмжээ боллоо

"Монгол цэргийн өдөр" Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтан Дүүргийн ЗДТГ, Цэргийн штабаас өнөөдөр "Хилийн цэргийн  бахархалын өдөр" арга хэмжээг  дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь цэргийн үйл ажиллагаа, Монгол цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгааг таниулах, мэдээлэл өгөх зорилготой болж байна.“Монгол цэргийн өдөр” арга хэмжээнд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

Арга хэмжээг нээж Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж Зэвсэгт хүчний 94 жил ой “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүлж зэвсэгт хүчний мөрдөст дайчиддаа баяр хүргэлээ. Тус арга хэмжээний үеэр ХУД-ийн ЕБС-ийн дунд зохион явуулсан цэрэг, спортын “Дөл” үзүүлэх тоглолтын дүнг танилцуулж, шагнаж урамшууллаа.

Үүнд:

Тусгай байр- ХУД 63-р дунд сургууль Өргөмжлөл

Гуравдугаар байр-ХУД 26-р Бүрэн дунд сургууль Хүрэн медаль, Өргөмжлөл

Хоёрдугаар байр-ХУД 10-р дунд сургууль Мөнгөн медаль, Өргөмжлөл

Нэгдүгээр байр-Аварга дунд сургууль шалгарч Алтан медаль, Өргөмжлөл,  цомоор тус тус шагнууллаа.

Мөн “Монгол цэргийн өдөр” 18-р сургуулийн сурагч Д.Нэргүйбаатар 18 нас хүрч Цэргийн үүрэгтний үнэмлэхээ Засаг дарга Ж.Ганхуягаас гардан авч зэвсэгт хүчний дайчдын тоог нэгээр нэмлээ.

Арга хэмжээний үеэр Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэлээс тодруулга авч ярилцлаа. " Өнөөдөр  нийслэлийн Хан-уул дүүрэг дээр зэвсэгт хүчний 94 жилийн ой монгол цэргийн өдрийг тохиолдуулан хилийн цэргийн  бахархалын өдөр гэж арга хэмжээ зохион байгуулж байна. Бид  дүүргийн хэмжээнд  уг арга хэмжээг 3 сарын 16-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. 

Энэ арга хэмжээнд зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг  иргэдэд сурталчлах, харилцан хамтын ажиллагааг зохион байгуулах ажлыг хийж байна. Энэ өдөр төрийн үйлчилгээг сайжруулж, Монгол улсын батлан хамгаалах яамны төв архивийн үйлчилгээг үзүүлж байна.

Монгол цэргийн музей, зэвсэгт хүчний байгууллагуудын зэвсэг техникийн  үзэсгэлэн мөн дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын үзүүлэх тоглолтын 2-р шатны тэмцээний эцсийн шалгаруулалтан дээр шагнал гардуулах ёслолын ажиллагаа мөн иргэддээ батлан хамгаалах төвийн үйлчилгээ үзүүлэх иргэдэд зэвсэгт хүчний анги байгууллагуудын урлагийн тоглолтыг үзүүлэх гэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан явуулж байна." гэлээ.