Энэ онд 2500-гаад айлын орон сууц ашиглалтад орно
Орон сууц
2015.03.20

Энэ онд 2500-гаад айлын орон сууц ашиглалтад орно

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд нийт 528 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа юм. Харин энэ онд нийт 2482 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” компани ирэх тавдугаар сард 144, энэ ондоо 160, “Цагаан хуаран консалтинг” компани 432, “Грийн ресурс” компани 204 айлын сууц ашиглалтад оруулах юм байна.

Гэр хорооллын 24 байршилд, нийт 34 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1189 айлын газрыг чөлөөлөөд байгаа юм байна. Эдгээр компанийн үйл ажиллагаа, ажлын явцтай УИХ- ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд ирэх дөрөвдүгээр сард танилцахаар болжээ.