Мөнх амьдрах хүсэл...
Хөрөг зураач Т.Чингис
2015.03.24

Мөнх амьдрах хүсэл...

Тулгабаатарын Чингисийн зурсан хөрөг зургууд хүнийг гайхамшигтай төгс илэрхийлж чадсан бүтээл болдог учраас  нэр хүндтэй хүмүүсийн цуглуулга болон хадгалагддаг.

Тэрээр Монголын улс төр, бизнес, урлаг, спортод нэрд гарсан хүмүүсийн нийт 500 хөргийг зуржээ. Тэдний дотор ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дуучин Д.Болд гээд ард түмний хайрлаж хүндэлж явдаг хүмүүс бий.

Франц дахь Монголын Элчин Сайдын урилгаар Парисыг зорьж элчин сайдын яамны ханан дээр Бурхан Халдун уулыг,  Төрийн ордны “А” танхимд мөнх цаст уулын өмнө зогсох Чингис хааны хөрөг зурж байсан зураач маань мэргэжлийн түвшинд бүтээлээ туурвиад арваад жил болжээ.

Урлагийн хүн тайзнаа гарч хүмүүсийн сэтгэл зүрхийг догдлуулж тэр даруй магтаал сайшаалыг хүртэж явдаг байхад зураач хүн дотоод ертөнцөө зургаараа дамжуулан хүүрнэж, зурсан зургийнхаа ард амьдардаг. 

Хүн болгоны дотор амьдралын дурсамжтай мөч, тэр тусмаа өөрийн хөргийг уран зургийн аргаар дүрсэлж үр хойчдоо үлдээх хүсэл бий.


Энэ нь нэг ёсондоо хүний мөнх амьдрах гэсэн далдхан тэмүүллийн илрэл юм. Хөрөг зураг эзнээсээ хэдэн зуун жилээр урт насалж, эзнийхээ оршин байх хугацааг уртасгадаг. 

Түүнчлэн ойр дотныхоо хүний хөргийг зураад бэлэг болгон өгөх нь хамгийн үнэтэй бэлэг байдаг.

 “Маш чухал хүн” ХХК нь зураач Т.Чингисийн албан ёсны зуучлагч байгууллага бөгөөд гэр бүл, найз нөхөд, өөрийнхөө дахин давтагдашгүй хөрөг зургийг зуруулах, бэлэг болгохыг хүсвэл бидэнд хандаарай. Утас: 9952-2000