Д.Сумъяабазар сурагчдад илтгэл тавьж байна
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.03.24

Д.Сумъяабазар сурагчдад илтгэл тавьж байна

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өнөөдөр ахлах ангийн сурагчдад итгэл тавьж байна.

Тодруулбал, тэрбээр яг одоо Төрийн ордонд СХД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын нэгдсэн уулзалтыг хийж байна. Уулзалтад тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагчид оролцож байгаа юм байна.Тэрбээр сурагчдад тавьж буй илтгэлдээ амьдралын гараагаа хэрхэн зөв эхлэх, амжилтанд хэрхэн хүрэх, зорилгодоо хүрэхийн төлөөх тэмцлийн талаар  дурьджээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн амьдралын замнал, үндэсний бөхөд хэрхэн амжилт гаргаж, зорилгодоо хүрэхийн төлөө хэрхэн тэмцэж байсан талаараа сурагчдад танилцуулж, тэдний асуултад хариулсан байна.Мөн тэдэнд "Шинэ алхам 2015" нэртэй ном тараасан байна. Уг номонд мэргэжлээ хэрхэн сонгох,  Элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүд орсон байна.