З дугаар хорооны цогцолбор байр ашиглалтад орлоо
З дугаар хорооны цогцолбор
2015.03.26

З дугаар хорооны цогцолбор байр ашиглалтад орлоо

Нийслэлийн дүүргүүдийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж нь хороод билээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд 32 хороотой. Дүүргээс хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь хороодоо цогцолбор байртай болгох ажил юм.

Энэ ажлын хүрээнд дүүргийн 29 хороо цогцолбор байртай болох асуудал шийдэгдээд байгаа юм. Өнгөрөгч 2014 онд дүүргийн 1, 3, 4, 10, 32 дугаар хороодын цогцолбор байр ашиглалтад орсон бөгөөд он гарснаас хойш 2, 9, 10-р хороод цогцолбор байртай болоод байсан юм.

Тэгвэл өнөөдөр буюу 3 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны байрны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Н.Ганаа, Ц.Төрхүү, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын удирдлагууд оролцсон юм.

Хороо, өрхийн эмнэлэгийн цогцолбор байртай болсноор иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд авахаас гадна иргэний бүртгэлийн олон төрлийн үйлчилгээ үзүүлэх зэргээр үйлчилгээний төрөл нь нэмэгдэх, өрхийн эмнэлэгийн ажлын орчин сайжирч, иргэдэд хүртээмжтэй болох зэрэг олон давуу талтай юм.