Э.Бат-Үүл дарга Эстонийн элчин сайдтай уулзав
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Эстони улсын элчин сайд Томас Лук
2015.03.27

Э.Бат-Үүл дарга Эстонийн элчин сайдтай уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бээжин улсад суугаа Эстони улсын элчин сайд ноён Томас Лукыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Эстони улсаас суралцах зүйл их бий. Тэр тусмаа ардчиллыг хөгжүүлэхэд Та бүхний олсон амжилт их гэдгийг дурьдаж,  цаашид хоёр хотын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах болон Таллин хотод айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Харин ноён Томас нийслэлийн Засаг даргын саналыг таатай хүлээн авч, Таллин хотын захиргаанд уламжлахаа мэдэгдлээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.