2011.02.21

"Нэгийнхэн" ТББ-ийн тэргүүнээр Шадар сайд сонгогджээ

Шинэ цагийн Монгол улсын ууган сургууль болох Сүхбаатар дүүргийн I дунд сургуулийн төгсөгчдийн "Нэгийнхэн" ТББ анх 2001 онд байгуулагдсан ажээ.Тус сургуулийн 1976 оны төгсөгч, эдийн засгийн ухааны доктор.Нийслэлийн татварын газрын дарга, "Нэгийнхэн" ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхбаатар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.

ТББ-ынхаа дүрэмд энэ нь "тус сургуулийг төгсөгчдийн холбоо" гэсэн тодотголтой байсан бол харин одоо " төгсөгчид болон суралцагчид, ажиллагсад, одоо ажиллаж, суралцаж буй хүмүүсийн холбоо" хэмээн нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарсныг хэлэлцүүллээ. Мөн сургуулийнхаа хашаан дотор "Өдөр өнжүүлэх ангитай бага сургууль"-ийн 4 давхар барилгыг барих ажил энэ 4 дүгээр сард эхлэхээр болсныг дуулгав. Сургуулийн захирал Ц.Гүррагчаа сургуулийнхаа 90 жилийн ойг2013онд тэмдэглэн өнгөрөөх шийдвэр 2009 онд гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд сургуулийнхаа өргөтгөлийн хоёр давхар барилгад нэмж шинэ давхар барьснаа тайлагналаа.

Хурлаас "Мөн шинээр Удирдах зөвлөлийг 25 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулав. Тус ТББ-ын анхны ерөнхийлөгч, ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, тус сургуулийг 1957 оны төгсөгч Б.Чадраа, гүйцэтгэх захирал С.Энхбаатар нарыг хүсэлтээр нь чөлөөлөн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тус ТББ-ын тэргүүнээр шадар сайд, 1982 оны төгсөгч М.Энхболд, дэд тэргүүнээр Ерөнхий сайд асан, 1973 оны төгсөгч М.Энхсайхан, гүйцэтгэх захирлаар МУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Хүслэн нарыг сонголоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.