“Нутгийн удирдлагын эрх зүйн орчны шинэчлэл” үндэсний уралдаан
Монголын Нутгийн Удирдлагын Холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан
2015.03.31

“Нутгийн удирдлагын эрх зүйн орчны шинэчлэл” үндэсний уралдаан

  “Нутгийн удирдлагын эрх зүйн орчны шинэчлэл”

сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, эссэ бичлэгийн

үндэсний уралдаан

Монголын Нутгийн Удирдлагын Холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас хамтран

“Нутгийн удирдлагын эрх зүйн орчны шинэчлэл сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, эссэ бичлэгийн үндэсний уралдааныг эрдэмтэн судлаач, оюутан залуусын дунд зарлаж байна.

Энэхүү уралдааны зорилго нь:

Төвлөрлийг сааруулах замаар орон нутгийн биеэ даасан байдлыг сайжруулж нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төгөлдөржүүлж боловсронгуй болгох, хууль эрх зүйн хүрээг шинэчлэх арга замуудыг онол арга зүйн үүднээс боловсруулж шинэ санаа, оновчтой шийдэл гаргуулахад оршино.

Уралдааны эрдэмтэн судлаачдын сэдвийн чиглэл:

  1. Уралдаанд ирүүлэх илтгэл эссэ нь  судалгаанд тулгуурласан, үйл ажиллагааны одоогийн арга барилд дүн шинжилгээ хийсэн, цаашид өөрчилж шинэчлэх чиг хандлагыг тодорхойлсон байх.
  2. Монгол улсын Үндсэн хуулийн  холбогдох бүлэг, заалтын хэрэгжилт, өөрчилж шинэчлэх шаардлага.
  3. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, “төрийн албаны тухай”, “Төсвийн тухай”,  “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Хот тосгоны эрх зүн байдлын тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай”, хуулиудын заалт чиглэл, түүний хэрэгжилт, тохиолдож буй бэрхшээл зөрчил, цаашид өөрчилж шинэчлэх хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлсон, зөв дүгнэлт хийсэн байх.
  4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, арга барил, үр өгөөж, иргэд, олон нийтийг дагуулж манлайлах чадварыг хөгжүүлэх, өөрчлөх арга.
  5. Тодорхой аймаг, сум, нийслэл, дүүрэг, баг хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн болон Иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын үйл ажиллагаанд судалгаа дүгнэлт хийж юмс үзэгдэл, үйл явц, үр өгөөжийг баримт нотолгоонд тулгуурлан гаргах
  6. Илтгэл эссэ нь 26 мөрөөр бичигдсэн 8-10 хуудас байна. Илтгэл эссэний хамт хийсэн судалгаа, уншиж ашигласан номын жагсаалтыг хавсаргана.

Уралдааны оюутан, залуусын сэдвийн чиглэл:

       Нутгийн өөрөө удирдах байгууллага чадавхжсанаар оюутан, залуусын амьдралд үзүүлэх эерэг нөлөө

       Нутгийн өөрөө удирдах байгууллагын сайн жишээт орон, тус институц хөгжсөнөөр  иргэдэд цаашлаад улс орны хөгжилд үзүүлэх эерэг өөрчлөлтүүд

       Иргэн Та тус салбарт үзүүлэх хувь нэмэр

Төслийн хамрах хүрээ:

       Нутгийн удирдлагын салбарын эрдэмтэн судлаачид

       Нийт их дээд сургуулийн магистр, бакалаврын зэрэгт суралцаж буй оюутан залуус

Төслийн үе шатууд:

1-р шат: Нийт ороцлогчид “Нутгийн удирдлагын эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр эссэ бичиж өрсөлдөнө. Энэхүү шатнаас оролцогчийн эссэг тусгай комиссын баг 2-р шатанд шалгаруулна.

2-р шат: Шалгарсан оролцогчийн илтгэлээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг хийж эссэний найруулга зүй, дэвшүүлсэн санаа, илтгэгчийн чадвар зэргийг комисс оноогоор шалгаруулж ялагчдыг тодруулна. /Уралдаант хэлэлцүүлгийн тов жич зарлагдана./ 

Уралдааны илтгэл эссэг ирүүлэх хугацаа:

       2015 оны 04-р сарын 01-нээс 05-р сарын 15 ны 18.00 цаг

Цахим хаяг:

       Эссэ (PDF)

       Өөрийн намтар (PDF)

zaya.sengee@kas.desainbileg0615@yahoo.comхаягуудаар хүлээж авна.

Шуудангийн хаяг:

Монголын Нутгийн Удирдлагын Холбоо

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Д. Жигжиджавын гудамж, шуудангийн хайрцаг-46

(Эссэг дугтуйлж битүүмжилсэн, өөрийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, мэргэжил, цол, ажилласан жил, 4x6 хэмжээний цээж зургийн хамт ирүүлнэ.)

Харилцах утас: 315636, 319135/25/ 99095938, 88026466

Шагналын сан:

       Уралдааныг МНУХ, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн суурин Төлөөлөгчийн газрын хамтарч байгуулсан комисс шалгаруулна.

 

Эрдэмтэн судлаачид:

1-    р байр (1) Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт   1.000.000 ₮

2-    р байр (2) Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт   800.000 ₮

3-    р байр (3) Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт   600.000 ₮

Оюутнууд:

1-    р байр (1) Конрад-Аденауэр-Сангийн 6 сарын тэтгэлэг, сар бүр  400.000 ₮

 

    Илтгэл эссэг  шалгаруулсаны дараа эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг хийж шалгарсан илтгэл эссэг сонсож хэлэлцэнэ.

    Энэ хэлэлцүүлэг дээр шалгарсан хүмүүсийн шагналыг гардуулна.