"Урьхан хавар 2015" спорт наадам шилдгүүдээ шалгарууллаа
"Урьхан хавар" спортын наадам
2015.03.31

"Урьхан хавар 2015" спорт наадам шилдгүүдээ шалгарууллаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Урьхан хавар" спорт наадам Нийслэлийн засаг даргын тамгын газрын спорт зааланд амжилттай болж өнгөрлөө.

Уг наадамд ҮЦХ-гийн нийт ажилтан албан хаагчид оролцсон бөгөөд гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд тус бүр 7 баг оролцлоо. Сагсан бөмбөгийн төрөлд 1-р байранд Үйлдвэрлэлийн 2-р бригад, 2-р байранд үйлдвэрлэлийн 4-р бригад, 3-р байранд маркетингийн албаны багууд эзэлсэн.

Харин гар бөмбөгийн төрөлд 1-р байранд Үйлдвэрлэлийн 3-р бригад, 2-р байранд үйлдвэрлэлийн 1-р бригад, 3-р байранд харуулын албаны баг тамирчид эзэллээ.