Бид буруутан хайгаад хэрэггүй
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч: Н.Алгаа
2015.04.03

Бид буруутан хайгаад хэрэггүй

Монголын  уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч: Н.Алгаа

Уналт нь үргэлжилсээр байгаа эдийн засгийг өнөөдөр юм уу, маргааш сэргэнэ гэж хэлэхэд хэцүү, ирэх 34 жилд ч энэ хэвээр байж мэднэ. Норвегийн сан, Чилийн сан хэзээ нэгэн цагт хэрэглэнэ гэж тооцож хуримтлал үүсгэдэг. Гэтэл манайд одоо юу ч алга. Байснаа сонгуулийн амлалтаар тараачихсан.

Мөчлөг давтагддаг гэдгийг тооцож, боддого гаргаагүй, хуримтлал үүсгээгүйн үр дүн нь энэ шүү дээ. Уг нь энэ мөчлөг тохиох үед эрх зүйн орчноо тогтвортой байлгаж, бизнесийг дэмжсэн бодлого явуулах ёстой байв. Гэтэл зөв бодлого боловсруулж чадаагүй учраас улстөржсөн, халамж хавтгайруулсан, хууль эрх зүйн орчноо тогтворгүй болгосон.

Бидний асуудал биднээс л хамаарсан байгаа биз. Тиймээс манай төрийн, олон нийтийн байгууллагууд, аж ахуйн нэг- жүүд ойлголцож, итгэлцэж, түншлэх цаг ирсэн юм. Түүнээс биш буруутан хайгаад байвал маргаан дуусахгүй.