135 иргэнийг эсэн мэнд олж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгаалав
Онцгой байдлын ерөнхий газар
2015.04.07

135 иргэнийг эсэн мэнд олж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгаалав

Онцгой байдлын ерөнхий газар

2015 оны 04 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир, Өгийнуур, Цэцэрлэг, Хайрхан, Хашаат, Хотонт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Цагааннуур сум, Булган аймгийн Рашаант, Орхон, Бүрэгхангай, Баян-Агт, Гурванбулаг сум, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Хулд, Луус, Говь-Угтаал сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Есөнзүйл, Хужирт, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Хархорин сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Төв аймгийн Өндөрширээт, Эрдэнэсант, Лүн, Баян-Өнжүүл, Бүрэн, Аргалант сум, Увс аймгийн Бөхмөрөн, Өлгий, Өмнөговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом сум, Хэнтий аймгийн Хэрлэн, Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт цас орж шуурсан.

Дээрх хугацаанд 9 аймгийн 45 суманд 138 иргэн (үүнээс 90 малчин малтайгаа шуурганд уруудсан) автомашинаар зорчиж яваад цасанд суусан, төөрсөн, автомашин нь эвдэрсэн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд ажиллаж, 135 иргэнийг эсэн мэнд олж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгаалсан.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Төв аймгийн Эрдэнэсант суманд тус бүр 1 иргэн нас барж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ хугацаанд улс, орон нутгийн чанартай зам даваанд саатсан 516 тээврийн хэрэгслэл, 2017 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

-¡-Ç-¦-ì-+-ì-ü-¦-+-é 2015,04,06 112  content_f201001142126492284112060

-¡-Ç-¦-ì-+-ì-ü-¦-+-é 2015,04,06 103-¡-Ç-¦-ì-+-ì-ü-¦-+-é 2015,04,06 097

Эрдэнэсант 2015,04,06 113