Орон сууцжуулах бодлогод тодорхой зохицуулалт чухал
Г.Түмэнжаргал /Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал/
2015.04.09

Орон сууцжуулах бодлогод тодорхой зохицуулалт чухал

Орон сууцтай болоход улам амар болж буй. Ийм хялбар шийдлийг Засгийн газар иргэддээ олгож байгаа юм. Энэ нь орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож 20 хувийг Засгийн газар зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргахаар болсныг барилга хот байгуулалтын яам мэдэгдэв. Ингэхдээ Засгийн газраас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж , баталгаа гаргахаар зураглаж байгаа юм. Мөн найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам метр гэж босго тавьсныг чөлөөлж нээлттэй болгосон. Үүнтэй холбогдуулан дараах байр суурийг сонирхуулая

Г.Түмэнжаргал /Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал:

Найман хувийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргаж өгнө гэж ойлгож байгаа. Энэ нь барилгын салбарт гэхээс илүүтэй худалдан авах чадвар багатай иргэдэд үзүүлж буй боломж юм.

Үүнийг манайхан ашиглах хэрэгтэй. Тэр тусмаа залуу гэр бүл, хуримтлал бий болгож чадаагүй иргэдэд төрөөс дэмжлэг     үзүүлж, 20 хувийг нь шийдэх бөгөөд тухайн орон сууцны зээл хүссэн гэр бүл 10 хувиа өөрсдөө гаргах нь.Банкуудын хувьд ямар ч ’ тохиолдолд урьдын жишгээр 30 хувиа авна гэсэн байр суурьтай 'байгаа. Ер нь бага орлоготой, орон сууцжуулж        чадахгүй байгаа иргэдээ хамруулах үүднээс төрөөс баримтлах журам нарийн, хяналттай байх хэрэгтэй. Тиймээс орон сууцжуулах бодлогод тодорхой зохицуулалтыг суулгаж өгөх нь зөв.

Төрөөс олгож буй боломжийг урьд нь бололцоотой, мэдээлэлтэй хүмүүс голдуу ашиглаж байсан. Харин зорилтот бүлгийн хүмүүс нь орхигдох сул талтайг харлаа. Найман хувийн зээлд байсан орон сууцны талбайн хэмжээг чөлөөллөө. Үүнийг хувьдаа дэмжиж байгаа. Ипотекийн зээл бол дундаж орлоготой хүмүүсийн бүтээгдэхүүн. Тэр чиглэлийн хүмүүст нь хүргэх ёстой.