Онцгой байдлын ерөнхий газар
2015.04.11

Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ

Ирэх ням гаригаас нийт нутгаар хүчтэй цасан шуурга болж болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Энэ сарын эхний өдрүүдэд  ихэнх нутгаар цас орж есөн аймгийн 51 суманд цасан шуурга шуурч хаваржилт хүндэрсэн. Үүний улмаас Булган аймагт 17000 Төв аймагт 14351 нийтдээ 31000 гаруй толгой мал хорогдсон байна. Харин Өвөрхангай аймгийн Өлзийт, Хэнтий аймгийн цэнхэр мандал суманд тус бүр гурван хүн цасан шуурганд төөрч амь насаа алдсан харамсалтай үйл явдал болжээ.

Цаг уурын байгууллагаас ирсэн мэдээллээс  12  ний өдрөөс хойш баруун аймгийн нутгуудаар нилээд  салхитай байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?