Миний гарын үсгийг дуурайлгасан байсан
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.04.16

Миний гарын үсгийг дуурайлгасан байсан

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг энэ удаагийнхаа “Ярилцах танхим"-ын зочноор урьж, хотын дахин төлөвлөлт болоод Сонгинохайрхан дүүргийн АН-тай нууц гэрээ үзэглэсэн эсэх асуудлаар байр суурийг нь сонирхсон юм.

-Хотын дахин төлөвлөлтийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандаж өргөдөл гаргасан байсан. Уг нь та 2008-2012 онд Нийслэлийн ИХТ-ын тэргүүлэгч байхдаа энэ асуудлыг эхлүүлж байсан санагдах юм. Тийм биш үү?

Тийм ээ. 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байхдаа гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлж байлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт VII хорооллыг орон сууцжуулах ажлыг тухайн үеийн төлөөлөгч нар дэмжиж хэрэгжүүлсэн юм. Ийм бодит зүйл бий.

-Тийм атлаа яагаад гэнэт дахин төлөвлөлт иргэдийн эрх ашгийг зорчиж байгаа талаар мэдэгдэх болов. Э.Бат- Үүлийн гардан гүйцэтгэж байгаа ажлыг өөнтөглөж байгаагаас ялгаагүй мэт сонсогдож байна?

Би хот дахин төлөвлөлтийн ажлыг дэмждэг. Хэн нэгнийг харлуулах, хийсэн ажлыг нь баллуурдах гэсэн санаа огтхон ч байхгүй. Улаанбаатарт төрж, өссөн хүний хувьд цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгахыг илүүд үздэг. Тиймдээ ч энэ ажлыг хамгийн их дэмждэг гэж хэлж болно. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр бараг 2006 оноос эхлэлтэй. Улаанбаатар хотыг орчин үеийн өнгө үзэмжтэй хот болгох талаар тухайн үеийн удирдлагууд өөр өөрийн зүгээс байр сууриа илэрхийлж гэр хорооллыг орон сууцжуулах нь зүйтэй, энэ нь хотын хөгжлийн чиг хандлага юм гэдэг шийдэлд хүрсэн. Иймээс энэ дагуу тодорхой төсөл хөтөлбөрүүдийг үе шаТтайгаар хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэр хорооллыг орон сууцжуулснаар наад зах нь утаа, тоосжилт гээд агаарын бохирдлоос салахаас эхлээд олон давуу талтай.

-Хүний эрхийн үндэсний комисст гаргасан албан бичигт НИТХ-аас гаргасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн талаар онцолсон байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд иргэний өмчилсөн газар нь хувийн өмч байхаар зааж, түүнийгээ захиран зарцуулах эрх нь өмчлөгчийн бүрэн эрх гэж тунхагласан байдаг. Гэтэл НИТХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд дээрх эрх зөрчигдсөн. Иргэн хувийн өмчийн газраа хэдээр үнэлэх, захиран зарцуулах эрх нь зөвхөн хуулиар хязгаарлагдана. УИХ нь иргэний     газрыг албадан хурааж, нөхөх олговор олгох эрхийг НИТХ-д олгоогүй. Ийм байтал хуулиас давсан асуудал үүссэн байж болзошгүй тул энэ асуудлыг судлан хариу ирүүлэхийг хүссэн юм.

-Нийслэлийн нутаг дэвсгэрт  газрыг худалдан авах болон нөхөн олговортойгоор    эргүүлэн          олгох, солих журмыг хэлээд байна уу, та?

Хэдийгээр төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч бодит байдалтай зөрчилдөж, хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн тэр журмын талаар тодорхой           тусгасан. Үндсэн  хуулийн 18.5-д Монгол Улсын иргэн хуулиар хамгаалагдах эрхтэй. Гэтэл энэ эрх тэр журмаар ноцтойгоор зөрчигдсөн.

Тодруулбал, НИТХ- ын Тэргүүлэгчид 2014 оны долоодугаар сарын 8-ны өдөр 126 дугаар тогтоол гаргаж Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөн         олговортойгоор эргүүлэн олгох, солих журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ журмын 2.24-т “НИТХ- ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан. газрын үнэ нь тухайн жилд газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих үйл ажиллагаанд хэрэглэгдэх жишиг үнэ болно” гэсэн заалт бий.

Мөн тохиролцож чадахгүй бол газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгөх тухай ч тусгагдсан байдаг. Хамгийн ноцтой нь энэ журмын хүрээнд нийт 24 байршилд иргэдийн түр зөвлөл гэж байгуулсан. Зөвлөл нь иргэдийн 75 хувийн саналаар шууд асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, 25 хувь нь хүч түрэмгийлэгдээд (хүчинд автана) явна гэж заасан байгаа. Хаврын чуулганаар гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд ч мөн ялгаагүй 75, 25 гэсэн заалт бий. Ийм Үндсэн хуулиа давсан заалт оруулж болох уу.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхдээ иргэдэд гарах сөрөг үр нөлөө, эрсдлийг тооцоолоогүй гэх шүүмжлэл бий. Магадгүй ямар ч судалгаагүйгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм биш үү. Та үүнтэй санал нийлэх үү?

Ажлыг хийж хэрэгжүүлэхээр санаачилж байгаа нь сайхан. -Гэхдээ ажлыг эхлэхээсээ өмнө судалгаа хийх хэрэгтэй. Сонгуульд гарахын тулд худал амлалт өгч, иймэрхүү ажлыг хийж хөрөнгө, цаг хугацаа алддагаа болих хэрэгтэй. Үүнд намчирхах шаардлага байхгүй, Хамгийн гол нь иргэдээ бодсон шийдвэр, шинэлэг ажлыг хийх хэрэгтэй. Монгол Улсын төр инженер, дэд бүтцийг шийдвэрлэсний дараа барилга байгууламжийг барих хэрэгтэй.

-Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд хашаа байшингаа зарж, борлуулах эрх нь хаагдсан. Гэтэл хүний амьдрал баян. Зарж борлуулах, худалдан авах, түрээслүүлэхээс      эхлээд асуудал мундахгүй. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах учиртай юм бол. Иргэдээс энэ талаар гомдол ирдэг үү?

Яг тийм. Ингэж эд хөрөнгийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах эрхийг нь боогдуулчихсан. Тухайн иргэн хашаа байшингаа барьцаанд тавих, худалдах авах, борлуулах бүх зүйл нь хаалттай. Энэ мэтчилэн олон асуудал ар араасаа цувран гарч байна. Дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийн өмч рүү халдсан, эрхийг зөрчсөн талаар тойргийн иргэд санал, гомдол их ирүүлдэг. Өргөдлийн байнгын хорооноос дахин төлөвлөлтийн асуудлаар хотын удирдлагуудыг оролцуул” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь бий.

-Тэгэхээр энэ журмыг цуцлах ёстой гэсэн үг үү. Хэрэв цуцлахгүй бол..?

Тогтоол шийдвэрээ хүчин хуулийн Цэц хүртэл асуудлыг тавина. Үндсэн хуулиас дээгүүр толгой хууль гэж байдаггүй юм. Иймээс энэ хүрээнд асуудлыг тавина. Хүний өмчид хуулиас гадуур халдаж болохгүй.

-Цаг үеийн асуудлаар тодруулах зүйл байна. УИХ- аар Тавантолгойг хэлэлцэхээр болсон. Хэдийгээр өнөөдрийг хүртэл хэлэлцэх нь зөв, буруу гэж байгаа ч танай намынхан энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээс нэг л эмээгээд байх шиг Энэ асуудлаар таны байр суурийг сонирхмоор байна?

Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв. Тэр дундаа АН, МАН-ын хооронд байгуулсан гэрээнд Тавантолгойн асуудлыг тодорхой тусгасан байгаа. Иймд нээлттэй, ил тод хэлэлцэж цааш нь явуулах нь зүйтэй. Хоёрдугаарт, 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудал бий. Тавантолгойн 20 хувийг иргэддээ эзэмшүүлэх УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд гарчихсан.

Тийм атал өнөөдрийг хүртэл албан ёсоор бүртгэлжүүлээгүй нь анхаарал татдаг. Иймд хувьцааг бүртгэлжүүлж, ард түмнийхээ нэрийн дансанд байршуулах нь зүйтэй юм. Ингэж байж дараа дараагийн асуудал яригдана. Гол нь иргэдийн 1072 ширхэг хувьцааг баталгаажуулах улмаар Монгол Улсад үр өгөөжөө өгөх төсөл байгаасай гэж бодож байгаа.

-Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар Тавантолгойг УИХ-д оруулж ирсэнгүй.Тэгэхээр энэ долоо хоногт хэлэлцэх нь худлаа болж байх шиг байна?

Яг процессийг мэдэхгүй юм. Гэрээний анхны хувилбарыг дөрөвдүгээр сарын 6-нд чуулганы нэгдсэн хуралдаан дээр тараасан. Улмаар засвар орсноор нь өнгөрсөн долоо хоногт гишүүдэд ирсэн. Гурав дахь хувилбарыг Засгийн газраас УИХ-д өргөн барих ёстой. Одоогоор өргөн бариагүй байна. Гэхдээ хоёр гэрээний хооронд чана^ын ялгаа харагдаагүй. Уг нь гэрээнд засч залруулах зүйл бишгүй бий.

-Гол нь хугацаа алдах тусам Монголд, тэр дундаа эдийн засагт сөрөг үр дагавар авчирч мэдэх талаар эдийн засагчид онцолж байна. Та ч гэсэн бизнесмэн хүн. Үр ашгийг нь хэрхэн харж байна вэ?

Дэлхийн зах зээл дээр эрдэс баялаг, ашигт малтмалын үнэ уналтын байдалтай байна. Манайх уул уурхайг түшиглэсэн эдийн засагтай орон. Иймд томоохон мега төслүүд дээр яаралгүйгээр асуудлаа шийдэх нь зүйтэй. Тэр дундаа бидний өөр хоорондын ойлголцол нэн чухал. Том зургаар нь харвал Тавантолгойг урагшлуулснаар эдийн засагт эерэг үр дагавар авчрах нь ойлгомжтой. Тиймээс гэрээнийхээ заалтыг үр -ашигтай явуулах зарчим баримталж, сайтар хэлэлцэх нь чухал.

-Тантай уулзсаных асуулгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан МАН-ынхантай тэр дундаа Д.Сумъяабазартай нууц гэрээ байгуулсан талаар АН- ын хэсэг гишүүн мэдээлэл хийсэн. Та үүнд ямар тайлбар хийх вэ?    

Гэрээтэй холбоотой асуудал гэж бөөн л юм ярьдаг. АН дотоод асуудлаа өөрсдөө дотооддоо ярих хэрэгтэй. Адилхан улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа намыг татан оролцуулах нь утгагүй зүйл. Тэгээд ч тийм гэрээ байхгүй. Гарын үсэг зурж наймаалцсан юм ч байхгүй гэдгийг хэлье.

-Гэхдээ таны гарын үсэгтэй гэрээг тэд харуулж байсан шүү дээ?

Гэрээний эвлүүлэг маягийн зүйл харуулаад байна лээ. Миний гарын үсэг тухайн үед тийм байгаагүй. УИХ- ын гишүүн болсноос хойших гарын үсгийг хуурамчаар эвлүүлсэн юм шиг харагдсан. Тэрийгээ ч аятайхан эвлүүлчихгүй дээ.

-Тэгэхээр тэр таны гарын үсэг биш гэсэн үг үү?

Иймэрхүү байдлаар хүний нэр төр болоод улс төрийн намын байгууллагад халдаж болохгүй. Сонгинохайрхан дүүргийн АН дотоод асуудлаа тэндээ өөрсдөө л шийдэх хэрэгтэй. МАН-ыг татаж оруулах шаардлагагүй. Гуравдагч этгээд байж тэднийг дагалдаж, ороод байх ч шаардлага бидэнд байхгүй.

-Үнэхээр гарын үсэг тань хуурамч юм бол хуулийн байгууллагад хандах ёстой юм биш үү?

Тухайн дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандана гэдгээ илэрхийлчихсэн.

Гэхдээ таны гарын үсэгтэй гэрээг тэд харуулж байсан шүү дээ?Гэрээний эвлүүлэг маягийн зүйл харуулаад байна лээ. Миний гарын үсэг тухайн үед тийм байгаагүй. УИХ-ын гишүүн болсноос хойших гарын үсгийг хуурамчаар эвлүүлсэн юм шиг харагдсан. Тэрийгээ ч аятайхан эвлүүлчихгүй дээ.