УИХ-ын гурван гишүүний төрсөн өдөр тохиож байна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.04.17

УИХ-ын гурван гишүүний төрсөн өдөр тохиож байна

Энэ долоо хоногт УИХ-ын гурван гишүүний төрсөн өдөр тохиож байна.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа дөрөвдүгээр сарын 13-нд, Д.Дэмбэрэл дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн бол Д.Тэрбишдагва гишүүний төрсөн өдөр өнөөдөр тохиож, тэрбээр 60 нас хүрч байгааг УИХ-ын дарга З.Энхболд дуулгав.

“Тэг”-ээр төгссөн насанд хүрч байгаа гишүүнд УИХ-ын дарга мөнгөн аяга бэлэглэдэг уламжлалтай. Тэрбээр 60 нас хүрсэн Д.Тэрбишдагва гишүүний бэлгийг өнөө өглөө өгчээ.

Энэ үеэр УИХ-ын дарга төрсөн нь УИХ-ын чуулганы завсарлагаанаар тохиосон гишүүдийг ирэх долоо хоногт зарлана хэмээн ангийнхнаа хөгжөөж, мушилзав.