Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институт
2015.04.17

Нягтлан бодох бүртгэлийн Улсын 18-р олимпиад боллоо

Нягтлан бодох бүртгэлийн Улсын 18-р олимпиад энэ сарын 15-16 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад хувийн болон улсын 15 сургуулийн 75 оюутан оролцжээ.

Олимпиадыг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын ирээдүйн мэргэжлийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, биеэ дайчлан суралцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, багш нарын туршлагыг нэмэгдүүлэх, уг салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилготой зохион байгуулдаг. Энэ жил тус институтийн анхны ерөнхийлөгч Монгол улсын гавьяат эдийн засагч  Р.Батжаргалын нэрэмжит болгожээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?