Нийслэлийн махн-ын хорооны 85 жилийн ой боллоо.
2010.04.28

Нийслэлийн махн-ын хорооны 85 жилийн ой боллоо.

МАХН-ын Нийслэлийн намын хороо 85 нас хүрлээ. Ойгоо угтаж олон арга хэмжээ зохион байгуулсан. Өнөөдөр намын хорооны баярын хурал боллоо. Баярын хурлын хүндэт зочноор МАХН-ы н дарга С.Батболд, Шадар сайд М.Энхболд гээд үе үеийн Нийслэлийн намын хорооны дарга нар оролцлоо.

Одоогоос 85 жилийн өмнө Улаанбаатар хотноо МАХН-ын 5 үүрийн төлөөлөгчид, Бүсгүйчүүдийн тасгийн клубийнхан Жанжны клуб дээр хурал хийснээр нийслэлийн МАХН-ын хороо байгуулагдаж байсан түүхтэй. Улаанбаатар хотын үүсэл хөгжил өнөөгийн өнгө төрхийг намын хороотой хамтатган авч үздэг. Учир нь нийслэлийн намын хороонд ажиллаж байсан боловсон хүчнүүд нийслэл хотын хөгжил дэвшлийг зангидаж явснаас тэр юм. Өнөөгийн Нийслэлийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байгаа Б.Мөнхбаатар ч УБ хотын ерөнхий төлөвлөгөөг удаа намын хороо гардан хийж, багагүй хэмжээний хөрөнгө хүч хаяж, хөгжил дэвшилд хөтөлж ирсэн гэж онцоллоо.

1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалыг ч нийслэлийн намын хороотой хүйн холбоотой гэж намын гишүүд тодотгодог. Анх 425 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан нийслэлийн намын хороо одоо 40 мянга гаруй гишүүнтэй болтлоо өргөжжээ. 85 насны индэрт хүргэхэд нийслэлийн намын хорооны даргаар ажиллаж байсан Юмжаагийн Цэдэнбалаас өгсүүлээд Д.Лантуу,Б. Даш-Ёндон, Энхтүвшин,М. Энхболд, Ё.Отгонбаяр, Г.Мөнхбаяр, Т.Билэгт нарын удирдлагуудыг онцлон дурьддаг. Ачааны хүндийг үүрч, эсгий хотоос их хөгжлийн Метрополис хот болоход үе үеийн удирдлагуудыг оруулсан хувь нэмэр их гэж МАХН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд Батболд нийслэлийн намын хорооны ойн баярын хурал дээр хэлсэн үгэндээ онцолсон. МАХН үлгэрлэн дууриах олон зүйлтэй үүний дотор үлгэрлэн дууриах зүйл ихтэй удирдагчид, шинэ залуу дунд үеийн шилдэг боловсон хүчнээрээ бахархдаг гэж тэрээр нэмж тодотгосон.

Нийслэлийн намын хорооны 85 жилийн ойгоор намын тэргүүний ажилтан 9, хүндэт тэмдгээр 10, эх орны төлөө медиалиар 5, Нийслэлийн дээд шагнал Хангарьд одонгоор 4 хүн энгэрээ мялааж намын хорооны үе үеийн удирдлагуудаас шагнал хүртлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.