Жадамбаа.Ц 2015.04.24 | Сонин: Зууны мэдээ

Ц.Жадамбаа: Төрийн үйлчилгээг цахимаар авахад төлбөргүй

Ц.Жадамбаа: Төрийн үйлчилгээг цахимаар авахад төлбөргүй
Мэдээлэл технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа

Засгийн газраас хоёр жилийн өмнө ТҮЦмашин үйлчилгээг нэвтрүүлж байсан. Энэ үйлчилгээг дараагийн шатанд шилжүүлж иргэд байгаа газраасаа хуссэн үедээ цахим хэлбэрээр төрийн үйлчилгээ авах болвмжтой болжээ. Эю талаар Мэдээлэл технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаагаас тодрууллаа.

-Төрийн үйлчилгээг www.ezasag.mn цахим хуудсаас авдаг боломжтой болжээ. Яг ямар мэдээллүүдийг цахимаар авч болох вэ?

Та ТҮЦ машинаас нэвтрэх эрхээ очиж авсныхаа дараагаас эхлэн өөрийнхөө оршин байгаа газар гар утас, таблет, нөүтбүк, компьютерээ ашиглан интернэттэй газраас хэрэгтэй үйлчилгээгээ авах боломжтой юм. Өнөөдрийн хувьд ямар нэг төлбөр мөнгө шаардахгүй Замын цагдаагийн газрын жолооны үнэмлэх сэргээх, авах, гадаадын иргэн жолооны үнэмлэх авах зэрэг лавлагаануудыг нэвтрүүллээ. Энэ ондоо багтааж 25 үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа. Цаашид улсын хэмжээнд 167 үйлчилгээг онлайнаар авдаг болгоно.

-Энэ жил нэвтрүүлэх 25 үйлчилгээг ямар шалгуураар сонгосон бэ?

Бид анх удаа нэлээд сайн судалгаа хийсний дүнд иргэдэд аль үйлчилгээ нь илүү шаардлагатайг тогтоож, эхний 25 үйлчилгээний эрэмбийг гаргасан. Тэгээд хамгийн эрэлттэйгээр нь Замын цагдаагийн газрын лавлагаануудыг эхлээд орууллаа. Дараа нь Нийгмийн даатгал, Татварын ерөнхий газрын үйлчилгээнүүдийг оруулна. Нөгөө талаас тухайн төрийн байгууллагуудын төрийн мэдээллийн системийн бэлэн байдал хангагдсан байх, цахим хэлбэрт шилжсэн байх ёстой юм.

-ТҮЦ машинаас төрийн мэдээлэл авахад мөнгө төлдөг байсан. Цахим хэлбэрээр авахад төлбөр хураамж бий юу?

Бүртгүүлэхдээ ч, сайтаас мэдээлэл авахдаа ч ямар нэг төлбөр төлөхгүй. 24 цагаар хэзээ ч, хаанаас ч интернэт байвал төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. Ажлын бус цагаар, ийш тийшээ явах, мөнгө төгрөг төлөхгүйгээр хэрэгтэй лавлагаагаа цахимаар авна гэдэг чирэгдэл багатай, цаг хугацаа, мөнгө төгрөг хэмнэсэн чухал үйлчилгээ юм.