Шинээр байгуулагдах санг хэн удирдах вэ ?
Ирээдүй өв сангийн тухай хуулийг дэмжлээ
2015.04.24

Шинээр байгуулагдах санг хэн удирдах вэ ?

Өнгөрсөн оны экспортын 89.2, төсвийн орлогын 17, ДНБ-ий 18.6 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлсэн ч ингэж хэт хамааралтай байх нь эдийн засгийн өсөлт болон уналтыг үргэлж хэлбэлзүүлдэг нь сөрөг нөлөө ихтэй.

Учир нь дэлхийн зах зээд ашигт малтмалыг үнэ ямар байгаагаас хамаарч дотоодын эдийн засгийн үзүүлэлт гардаг. Тиймээс зарим орны хувьд уул уурхайн ашгийн орлогоос хуримтлал үүсгэн хөрөнгийн зах зээлд арвижуулан ирээдүйдээ өвлүүлдэг хэлбэр дэлхийд нэлээдгүй. Үүнийг хамгийн тод жишээ нь Норвеги улс.

Харин бид тэдгээр орон шиг хуримтлал үүсгэж болох тухай хуулийн төслийг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс УИХ-д өргөн барьсныг Пүрэв гаригийн хуралдаанаар хэлэлцлээ. Чуулганы хуралдааны үеэр гишүүд  хоёр тал болоод хуваагдчихсан гэхэд хилсдэхгүй.

Тухайлбал АН-ын бүлэг болон Шударга ёс бүлгийн зарим гишүүд хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бол МАН-ын бүлгийн гишүүд цаг үеэ олоогүй хуулийн төслөө эргүүлэн татахыг ажлын хэсгийнхнээс хүслээ.

МАН-ынхан иргэдийн ирээдүй рүү нулимлаа

УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа. Ер нь баялагийн асуудалд хоёр үнэн бий. Нэг талд хөрөнгө оруулаг болон эрх ашиг түр зуурынх. Нөгөө талд нь мөнхий хоёр зүйл буюу ард түмэн болон ард түмний баялаг. Эдгээрийг холбохын тулд хуулиа улс төржүүлэлгүйгээр зөв гаргачихвал зөв хууль гарна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. /Үргэлжлэлийг бичлэгээс/


УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “МАН монгол ард түмний ирээдүй рүү нулимж байгаад харамсаж байна. Өнөөдрийн ойлголтоор ордуудаа барьцаалаад мөнгө аваад тарааж байсан гашуун туршлага та нарт бий. Бид үүнийг дахин давтах хэрэгтэй юу. 1.9 триллион ам.доллар тараачихсан. Хамгийн хүнд амьдралтай малчин айл бүх бололцоогоо шавхаад хүүхдээ хот руу сургуульд сургаж байна” хэмээн МАН-ын бүлгийн гишүүдэд хандаж нэлээд бухимдалтай үг хэлсэн./Бичлэгээс бүрээн эхээр нь/

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт маш чухал горимын саналыг хэлсэн. Тэрээр “Өмнө байгуулсан сангууд жинхэнэ утгаараа баялгийн сан байж чадаагүй. Мэдээж энэ хууль төсвийн бүрэлдэхүүн нэг хэсэг болох байх. Гэхдээ зардал гаргахгүй байх хязгаарыг нь хуульчилах хэрэгтэй. Хэрвээ зардал гаргаад эхлэвэл өмнөх сангуудынхааа алдааг давтах болно” гэсэн. /Бичлэгээс бүрэн эхээр/

Үнэхээр сонгууль дөхсөн үед ямар нэгэн сангийн тухай хууль баталдаг жишиг тогтчихсон. Өмнө Монгол улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжлийн сан гэдгийг байгуулаад иргэддээ баруун солгойгүй мөнгө цацсан байдаг.  

Тодруулбал 2010-2012 оны хугацаанд Хүний хөгжил сангийн орлогод 913 тэрбум төгрөг төвлөрсөн ч халамж, хүүхдийн мөнгөнд 1,9 триллион тараагаад алдагдал нь нэг триллион болчихсон байгаа аж. Хэрвээ уг хууль батлагдвал Хүний хөгжил сан татан буугдахад хүрж магадгүй. 

Г.Баярсайхан: Би хоёр гараа өргөөд дэмжиж байна 

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Эдийн засгийн онол том бодлогын үүднээс харвал хуримтлалын сантай байх ёстой. Харин энэ хуулинд залруулах зүйл их байна. Санг бүрдүүлэх эх үүсвэр, зохион байгуулах, өсгөж арвижуулах механизмууд дээр нэлээдгүй ажиллах хэрэгтэй. Тийм уучраас яг энэ хэлбэрээр нь дэмжихгүй. Харин сайжруулсан тохиолдолд хэлэлцэх ёстой гэсэн байр суурь байгаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Батзандан “Хуулийн төслийн 13:4-т Сангийн удирдлагийг санхүү төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ” гэсэн байна. Энэ бол дампууруулна. Сангийн сайд сан хариуцаад ирэхээр дампуураад ирдэг. Хүний хөгжил санг дампууруулсан сайдыг бид мэднэ ш дээ” гэж хэллээ.

МАН: Цагаа олоогүй хуулийн төслөө эргүүлээд тат

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Бид өнөөдөр гурван хууль хэлэлцчихлээ. Эхнийх нь улс оронд мөнгө байхгүй учраас зайлшгүй зээл авч,өрийн босгоо нэмэн, Засгийн газрын баталгааг нэмэх тухай хуулиудыг хэлэлцсэн.

Нэг үгээр хэлбэл мөнгө байхгүй учраас зээл нэмж авъя гэсэн. Дараа нь улсын төсөвт төлөврүүлдэг мөнгийн Орон нутгийн төсөвт байршуулья гээд эхэлсэн.

Эдгээрийг хэлэлцэхээр болсон. Гэтэл одоо хэлэлцэж байгаа хууль нь улсын төсвийн таван орлогоос бүрдүүлээд Ирээдүй өв сан бүрдүүлнэ гээд байхын. Ингэхээр улсын төсөвт чинь мөнгө үлдэхийн муу” гэсэн.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Ямартай ч Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Ирээдүй өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн олонхи дэмжсэнээр холбогдох байнгын хороо руу шилжүүллээ.