V.I.P такси үйлчилгээнд гарчээ
V.I.P таксины хувьд зэрэглэлтэй учраас бусад таксинаас үнийн хувьд ялгаатай, гэхдээ үнийн хэлбэлзэл байхгүй, тоолуурт гарсан төлбөрийг л авна.
2015.04.27

V.I.P такси үйлчилгээнд гарчээ

МУ-ын нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлэн, өнгөүзэмж нэмж байгаагийн зэрэгцээ үйлчилгээний чанар-стандарт, сэтгэл ханамжийн талаар ихэд яригдах болсон.

Их хотын соёл-такси үйлчилгээний салбарт шинэ урсгалыг бий болгох, үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэх, соёлтой үйлчилгээг илэрхийлэх цоо шинэ үйлчилгээг “V.I.P такси сервис ХХК” нэвтрүүлээд хэдэн сарыг ардаа үдэж, хэдийн байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна. Зэрэглэлтэй такси үйлчилгээнд явж байгаа талаар маркетингийн менежер Э.Одгэрэлтэй ярилцлага хийлээ. 

-Манай орны иргэд төдийгүй гадаадын жуулчин, зочид төлөөлөгч, алба амины ажлаар нийслэл хотод маант хөл тавьсан хэн боловч нийтийн тээврийн такси хэмээх үйлчилгээг хамгийн түрүүнд авдаг. Тэгэхээр V.I.P такси үйлчилгээний талаарх мэдээллийг уншигч олонд сонирхуулна уу?

-Бид олон улсын жишигт нийцсэн V.I.P такси дуудлагын үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчилгээний болон харьцааны соёл, техникийн тавлаг тохилог болон бүрэн бүтэн, бэлэн байдал, цэвэр сайхан машинаар үйлчлэх эрхэм зорилготой билээ.

Манай V.I.P такси үйлчилгээ нь үйлчилгээний хувьд ялгаатай, өөрийн гэсэн давуу тал бүхий өнгө төрхтэй байж, гадаадын болон дотоодын иргэдэд баталгаа бүхий “Буух эзэнтэй, Буцах хаягтай” хариуцлагатай, аюулгүй, найдвартай, үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.

- V.I.P такси нь үйлчилгээний хувьд бусад таксинаас юугаар ялгаатай вэ?

- V.I.P такси нь үйлчлүүлэгч ХААН гэх зарчмыг баримтлахаас гадна хэрэглэгчдэд хүрч үйлчлэх, тав тухыг хангах үүднээс машин дотроо ус-ундаа, үнэртүүлэгч-үнсний сав, борооны шүхэр, хуурай-нойтон салфетик гэхчлэн хэрэглээний зүйлсийг зорчигчиддоо зориулсан бөгөөд үйлчилгээний хувьд жолооч нар нь дүрэмт хувцастай байж, зорчигчийг буулгаж суулгах, хаалга онгойлгож өгөх, ачаа тээшийг зөөж өгөх гэхчлэн хамгийн итгэлтэй туслагч нь байх болно.

-Нийслэлийн маань өнгө төрхийг чимэх энэхүү зэрэглэл бүхий таксинд ямар машинууд үйлчилгээ үзүүлэх вэ? Жолооч болон захиалга авах үйлчилгээний ажилтан нар гадаадын иргэдтэй хэрхэн хэл нэвтрэлцэх вэ?

-Хар өнгө бол сонгодог өнгө гэдэг утгаараа, мөн V.I.P үйлчлүүлэгчид маш чухал хүмүүс байдаг учир дандаа хар өнгөтэй Sonata-7 маркийн машинаар үйлчилж байна. Үйлчилгээний ажилтан болон жолооч нар гадаад хэлний зохих мэдлэгтэй, англиар харилцах боломжтой. Тухайн зорчигч солонгос, япон хэлтэй жолоочийг урьдчилан захиалж болно.

- Зарим таксины жолооч нар ижил зам туулахад өөр үнийн дүн гардаг, илүү төлбөр авдаг. Бас гадаад дотоод иргэдэд үнийн өөрчлөлттэй тарифаар үйлчилдэг таксины жолооч нар байдаг.  Энэ тал дээр?

- V.I.P таксины хувьд зэрэглэлтэй учраас бусад таксинаас үнийн хувьд ялгаатай, гэхдээ үнийн хэлбэлзэл байхгүй, тоолуурт гарсан төлбөрийг л авна.

Манай таксины хамгийн гол онцлог бол технологийн давуу тал болох “ухаалаг тоолуур”-ын системийг нэвтрүүлсэн явдал юм. Энэхүү тоолуур нь тоон технологи тул зам хэмжилт, дугуйны эргэлт, таксиометрт өөрчлөлт хийх ямар ч үндэслэл, боломж байхгүй болохоор үнийн хувьд хэлбэлзэлгүй, бүх мэдээлэл таблет дээр минут секундын нарийвчлэлтай тодорхой харагдна. Гадаадын, дотоодын иргэдэд үйлчлэх тарифт өөрчлөлт болон ялгаа байхгүй.

- V.I.P такси үйлчилгээний давуу тал, онцлог, нэмэлт үйлчилгээнийхээ талаар?

-Зэрэглэл бүхий такси нь зорчих хэсгийн 1-р эгнээгээр явах эрхтэй байхаас гадна төлбөрийн баримтаа монгол, англи хэл дээр хэвлүүлэн авах боломжтой, мөн төлбөрийн бэлэн бус нөхцөл болох карт уншуулан төлж болно.

Нэмэлт үйлчилгээний хувьд: нисэх онгоцны буудлаас зочин тосох, хүргүүлэх, манай таксиг өдрөөр болон цагаар түрээслэн авах, албан уулзалт болон хурим, зохион байгуулалттай ажилд цуваанд явах, хар өнгийн машинаар үйлчилнэ. 

- V.I.P таксиг ямар утсаар захиалга өгөх вэ?

- V.I.P  такси 24 цагийн турш 1900-1199 дугаарын утсаар захиалга авна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Монголдоо анхдагч, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Алтан шар зам тань өлзийтэй байг.

Танилцуулга дээр хэвлэгдэх: Орчуулах

v   Зэрэглэл бүхий такси нь зорчих хэсгийн 1-р эгнээгээр явах эрхтэй

v төлбөрийн баримтаа монгол, англи хэл дээр хэвлүүлэн авах боломжтой

v   төлбөрийн бэлэн бус нөхцөл болох карт уншуулан төлж болно.

v   Нисэх онгоцны буудлаас зочин тосох, хүргүүлэх  

v   V.I.P таксиг өдрөөр болон цагаар түрээслэн авах

v  Албан уулзалт болон хурим, зохион байгуулалттай ажилд цуваанд явах, хар өнгийн машинаар үйлчилнэ.