ОБЕГ 2015.04.28 | Сонин: Монголын мэдээ

Гүүр нурж, ачааны автомашин живэх шахжээ

Гүүр нурж, ачааны автомашин живэх шахжээ
Завхан аймгийн Их-Уул сум

Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд явж байсан машин усанд унаж, живсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. 

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд гурил, будаа тээвэрлэсэн УНЯ-68-41 улсын дугаартай HONDA-TRAC загварын 20 тонны  чингэлэг суурилуулсан ачааны автомашин  явж байхдаа тус сумын Идэрийн голын  модон гүүрээр гарсан байна. 

Эл хэрэг энэ сарын 26-ны өдөр гарсан бөгөөд тухайн үед гүүр нурж, автомашин живснийг Их-Уул сумаас  35 иргэн, Зил-131 автомашин хоёр, NORD- BENZ нэг, нийт гурван  автомашинаар 23:30 цагт татаж гаргасан байна. 

Одоогийн байдлаар тус машины жолооч, 40 настай Ц сумын эмнэлэгт, ил гэмтэл үгүй, сэтгэл санааны цочролд орсон байдалтай байгаа. Тус автомашины чингэлэгт байсан  ачааны 20 орчим хувийн бүтээгдэхүүнийг гаргасан үлдсэн хэсэг нь усанд урссан байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.