Бямбаа.Т 2015.04.28 | ХМА: Мэргэжлийн холбоо

"АВТО ЗАМ -2015" олон улсын үзэсгэлэн бага хурал боллоо

"АВТО ЗАМ -2015" олон улсын үзэсгэлэн бага хурал боллоо

 “Авто зам -2015” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, бага хурал Дүнжингарав худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 4-р сарын 16,17-ны өдрүүдэд  зохион байгуулагдлаа.

“Авто зам -2015”  олон улсын үзэсгэлэн бага хурлын Ерөнхий ивээн тэтгэчээр  “Хера экуйпмент” ХХК, ивээн тэтгэгчээр авто замын зураг төсөл, зөвлөх үйлчилгээний “Ар Си Эс Си” ХХК, “Эм Ай Эл” ХХК-ууд  оролцлоо.

Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг  олон улсад нэвтэрч байгаа байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник,  технологи нэвтрүүлэх,  Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, инженер техникийн ажиллагсад харилцан  туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зорилгоор зохион байгуулж байна.   

Энэ удаагийн  үзэсгэлэнд  авто замын барилга, зураг төслийн  компаниуд, банк, санхүүгийн байгууллагууд, материал ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман  зэрэг  гадаад, дотоодын 52 байгууллага, аж ахуйн нэгж оролцлоо.

Үзэсгэлэнгийн үер БНХАУ-ын Зам, тээврийн нийгэмлэг, “Харбин Зонгчен Шинжлэх ухаан, технологийн хөгжил”  ХХК-аас “ZCXS-3 - Мөс бутлах, цас зайлуулах төхөөрөмж”-ийг ЗТЯ, МАЗХ-нд хандивласанг хүлээн авч үзэсгэлэнд танилцууллаа.

“Авто зам -2015” –үзэсгэлэн, бага хурал гэсэн 2 хэсгээс бүрддэг бөгөөд бид энэ удаа илтгэлүүдийг нийтэд нээлттэй  танилцуулж, харилцан санал солилцлоо.

Мөн үзэсгэлэнгийн үеэр “Зам, тээврийн хөгжлийн төв” –өөс

  “ЭСТО” ХХК, KICT-  Бүлээн асфальтбетоны технологийн патентийг хамтран эзэмших гэрээ.

  1. МАЗЗХ /Монголын авто замчин залуучуудын холбоо/- Хамтран ажиллах санамж бичиг
  2. Монгол битум Индустриал - Хамтран ажиллах санаиж бичиг
  3. "ЭСТО" ХХК –тай хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурж баталгаажууллаа.

“Авто зам- 2015” үзэсгэлэнд “Вагнер Ази Технологи” ХХК “SPS – Замын хэмжилтийн GPS багаж”-ийг дэлгэн үзүүлж үзэсгэлэнд оролцогчдын дунд “SPS-г хэн сайн ашиглах вэ?” тэмцээн зохион байгуулж Вагнер Ази Технологи ХХК-ий нэрийн бэлгээр шагналаа. Вагнер Ази Технологи компани 2014 онд SPS хэмжилтийн багажийг анх удаа Монгол хэл дээр ашиглах боломжтой болгосноор уг багажны ашиглалтыг улам хялбар болгож замын инженерүүдийн ажлыг хэрхэн хялбар бөгөөд өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болгосныг харууллаа.

  “Юнитра ХХК гадаа талбайд зам барилгын тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал, үзүүлэлтийн талаар нарийвчлан танилцуулах, бодитоор туршиж үзүүлэх үзүүлэх тоглолт зохион байгуулсан. Үүнд:  

Зам зүсэгчээр бетон зүсэж үзүүлэх

Нойтон бетон тараан тэгшлэгчээр нойтон бетон тэгшлэх

Бетоны нийвийгээр бетон өнгөх

Хөрс, хайрга нягтруулагчаар нягтруулах 

Эдгээр тоног төхөөрөмжүүд нь  хөрөнгө, мөнгө хэмнэх, цаг хугацаа хожих илүү боломжийг  олгож байгаагаараа онцлог байлаа.

Үзэсгэлэнгийн үеэр телевиз, радио, хэвлэл мэдээлэлийн байгууллагууд,  “Авто зам -2015”-үзэсгэлэн бага хурлын талаархи мэдээ, мэдээлэлийг олон нийтэд хүргэсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын  25-ны Бямба гаригт  19:10-д TV-9  телевизээр  “Авто зам 2015” -15 минутын нэвтрүүлэг бэлтгэн хүргэнэ.

Бид ажлын хэсэг болон үзэсгэлэнд оролцсон байгууллагуудын саналыг үндэслэн  “Авто зам 2016”  үзэсгэлэнгийн товыг 2016 оны 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо.