БНСУ-ын зам, барилгын технологийн хүрээлэнгийн төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ
Монголын Авто замчдын холбоо
2015.04.28

БНСУ-ын зам, барилгын технологийн хүрээлэнгийн төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ

Уг хүрээлэнтэй 2012 онд байгуулсан санамж бичгийн ажлын хүрээнд цаашид хамтран ажиллах чиглэлүүд болон мэргэжилтэн солилцоо, авто замын инженер техникийн ажилтнуудыг БНСУ-ын UST шинжлэх ухааны их сургууль болон Ки Ай Си Ти сургуулиуд руу энэ жилээс урт, богино хугацааны сургалтанд хамруулах, үүнтэй холбогдон гарах зохион байгуулалтын асуудлуудыг голчлон ярилцлаа.
Уулзалтанд МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа, БНСУ-ын Барилгын инженер технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Ён Жу Ким, ЭСТО ХХК-ийн зам хариуцсан захирал Д. Ганболд, Гадаад харилцааны менежер Э. Ариунболор болон бусад албаны хүмүүс байлцлаа.