Том төрөөс авлигагүй төр лүү
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд аж.
2015.04.28

Том төрөөс авлигагүй төр лүү

УИХ-аас 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлээд  2010 онд дууссанаас хойш авлигатай тэмцэх төрийн бодлогын баримт бичгийг шинээр батлаагүй.

Харин НҮБ-ын конвенцийн үзэл баримтлалд хууль тогтоомжоо нийцүүлэх, шинээр батлах, хуулиудын уялдаа холбоог хангах зэрэг хэлбэрээр томоохон ажлуудыг гүйцэтгэж авлигатай тэмцэж ирсэн.

Тиймээс Авлигын эсрэг хуульд тусгагдаагүй улсын хэмжээний авлигатай тэмцэх бодлого тодорхойлсон “Авлигатай тэмцэх, хариуцлага,шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” буюу “монгол төрийн авлигатай тэмцэх” бодлогын баримт бичгийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өргөн барьсан.

Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд аж.

Хөтөлбөрийн төсөл 8 бүлэг, 12 зорилттой бөгөөд зорилго нь төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд шударга хандлагыг бий болгон төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд орших тухай тусгажээ.

Чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг амь өрссөн асуудал.  Үүнийг манай гишүүд бүгд ойлгож байгаа. Зарим улсын жишээг харахаар авилгатай тэмцэхгүй байсаар төр, улсаа алдаж байна ш дээ” хэмээн нэлээд нухацтай хэлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Намуудын санхүүжилт зөвхөн төрөөс байх ёстой. Ер нь намуудад хандив өгч байгаа хэлбэр нь ерөөсөө авлига ш дээ. Тиймээс Сонгуулийн тухай хуулиндаа төрөөс санхүүждэг байх тухай оруулах хэрэгтэй.Угаас намууд өмчгүй байх нь зөв” гэж байр сууриа ширүүхэн илэрхийлсэн.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Авлигатай тэмцэх газар 2007 оноос хойш 2942 хүнийг шалгахад 50 хувь буюу 1342 хүн нь баялаг бүтээгч хувийн хэвшлийнхнийг шалгасан байгаа. Энэ бол маш том сэтгэл эмзэглүүлмээр тоо.

Уг нь төрийн өндөр албан тушаалтанд хяналт тавьж шалгах ёстой биз дээ” хэмээн бизнес эрхлэгчдээ өмөөрсөн хэдэн үг хэлсэн. Үнэхээр Авлигатай тэмцэх газар шалгуулж байгаа хүмүүсийн ихэнх нь улстөрч болон төрийн албан тушаалтнууд биш бизнесийнхэн байдаг нийгэмд нэлээд сөрөг хандлага үүсгэдэг.

Түүнчлэн А.Бакей гишүүн “Авлигатай тэмцэх газрын чиг үүргийн хувиарлалтыг харахаар цагдаа, шүүх, прокурорууд холилдоод давхцсан юм шиг ойлгомжгүй зүйлүүд харагдаад байгаа юм” гэлээ.

Уг Үндэсний хөтөлбөрийг 6 жилийн хугацаанд 2 үе шаттайгаар /нэгдүгээр үе шат: 2015-2018 он, хоёрдугаар үе шат: 2019-2021 он/хэрэгжүүлэхээс гадна Засгийн газар шаардлагатай төсвийг жил бүрийн төсөвт тусгаж батлуулах болно.

Хэрэгжилтийг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд манлайлан Авлигатай тэмцэх газар, төрийн бус, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага хөтөлбөрт заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөжээ.

Ингээд зарим гишүүдийн хэлсэн байр суурийг бичлэгээр нь хүүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ 

1ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
R.Frst ...

2016.04.12