Төрийн үйлчилгээний байгууллага цахим үйлчилгээнийхээ төлбөрийг өөрөө тогтоож болдог
МШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа
2015.04.30

Төрийн үйлчилгээний байгууллага цахим үйлчилгээнийхээ төлбөрийг өөрөө тогтоож болдог

Ар өвөрийн хаалга, авлига хүнд сурталгүйгээр төрийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломжийг ТҮЦ машин олгодог.

Одоогоор улсын хэмжээнд  108  ширхэг ТҮЦ машин байгаа бөгөөд  иргэд 20 гаруй үйлчилгээг авах боломжтой  юм.Харин тус үйлчилгээний хураамж болох 1000 төгрөгтэй холбоотойгоор 1 хувийн шимтгэлийн асуудал үүсээд байгаа билээ.Энэ асуудалтай холбогдуулан  МШХХТГ-ын дарга Ц.Жадамбаагийн тайлбарыг хүргэе. Тэрээр  “Мэдээллийн ил тод байдлын тухай хуульнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авахад өртөгт суурилсан төлбөрийг тухайн байгууллага тогтоож өгнө гэсэн байдаг.

Тухайлбал УБЕГ өөрийнхөө үйлчилгээг цахимаар өгөхөд улсад төвөлрүүлэх ёстой мөнгөө өгдөг. Ингэхдээ түүнд гарах зарлыг тогтоож болдог  хуулийн заалт байдаг юм билээ. Бид энэ хуулийн заалтыг нарийвчилан судлаад болно гэж үзвэл Засгийн газрын тогтоолоор оруулж болох юм. Тэгснээр энэ асудал  цогцоороо шийдэгдэх боломж нээгдэх юм. Тэгснээр үйлчилгээ авсан иргэний шимтгэл бусад зардлуудыг шингээж болно” гэв. ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний цахим системийг ашиглан энэ оны аравдугаар сараас төрийн 167 үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.