Нямбаатар.Х 2015.05.05 | ХМА: Дүүрэг

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

Монгол улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ийн төсөлд захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгасан бөгөөд уг хуулийн төслийг Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд иргэд болон төрийн албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүллээ.

Төслийн хэлэлцүүлгийг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд Эхлээд төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын дунд хуулийн төслийг танилцуулж хэлэлцүүлэгт оролцогчдоос  хуулийн төслийн талаархи саналыг нь сонслоо.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт  дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар, ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд оролцсон юм.

Хэлэлцүүлгийн ИЗИС-ын Хууль зүйн сургуулийн багш магистр Хишигбат хөтлөн явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдын идэвхи оролцоо маш сайн байлаа. Хэлэлцүүлгийн үед тавигдсан зарим санал, санаачлагуудыг дурдвал

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар:  “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ”  хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье гээд өөрийн саналаа хэлсэн юм.

Хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн санал хэлсэн бөгөөд төслийн багийнхнаас бичгээр хариугаа авахаар болсон юм. Тухайлбал захиргааны хуулийн зүйл заалтуудыг тэр хэвээр нь оруулсан байгааг дурдаад захиргааны актыг гаргах талаархи саналыг хэллээ.

СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий:  “ Захиргааны ерөнхий хууль хэмээх нэгдсэн хуультай болох нь зөв зүйтэй, захиргааны шийдвэр гаргах процессуудыг нийтэд нь хамруулах чиг хандлага явагдаж байгаа нь хуулийн давуу тал бий болж байна” гэлээ.

Уг хэлэлцүүлэг зөвлөгөөнийг дууссаны дараа иргэдийн дундах хэлэлцүүлгийг явуулж тэдний төлөөллөөс уг хуулийн талаархи саналыг тэмдэглэн авлаа.