Манай дүүргийн сурагчид 100 буудалт даамны ази тивийн аваргад оролцоно
2015.05.05

Манай дүүргийн сурагчид 100 буудалт даамны ази тивийн аваргад оролцоно

Узбекстаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 25-аас тавдугаар сарын 7-ны өдрүүдэд болох 100 буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай дүүргийн 42 дугаар сургуулийн 7в ангийн сурагч  Ганболдын Жавхлантөгөлдөр, 4г ангийн сурагч Батдаваагийн Есүй нар оролцохоор болжээ.

Тэд улсын аварга шалгаруулах тэмцээнээс  энэхүү тэмцээнл оролцох эрхийг авсан байна. Сурагчидтай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий нар өнөөдөр уулзаж, тэмцээндээ амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаад ирэхийг ерөөж, мөнгөн дэмжлэг үзүүллээ. Сурагчдын хувьд 100 буудалт даамнаас гадна спорт, урлагийн олон төрлөөр амжилт үзүүлсэн шилдэг сурагчид ажээ.