Нутгийн удирдлагын нийгэмлэгтэй санамж бичигт гарын үсэг зурлаа
СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар
2015.05.05

Нутгийн удирдлагын нийгэмлэгтэй санамж бичигт гарын үсэг зурлаа

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар гарын үсэг зурсан юм.

Тус нийгэмлэгээс өнгөрсөн оны 10 дугаар сард дүүргүүдийн ИТХ-ын Төлөөлөгчдөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн түвшинд хэрхэн ажиллавал үр дүнтэй талаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байсан юм.