Дамбадаржаа-Шарга морьт, Баянзүрх товчоо-Налайх хүртэлх замыг засч, өргөтгөнө
2015.05.05

Дамбадаржаа-Шарга морьт, Баянзүрх товчоо-Налайх хүртэлх замыг засч, өргөтгөнө

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын өчигдрийн хуралдааны талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан зам барилгын томоохон ажлуудын талаар санал хүсэлт ирсэн байна.

Тендер, сонгон шалгаруулалт гээд хугацаа алддаг учраас шууд гэрээ байгуулан зуны улиралд багтаан хийх саналыг Засгийн газарт тавьсныг хуралдаанаар шийдвэрлэжээ.

Өдөртөө 100 мянган машин зорчдог зуслангийн замыг өргөтгөхөөр болжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас Автохудалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэнэ.

Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртлэх 17,5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх 3,4 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан шуурхай гүйцэтгүүлэхийг даалгалаа.