Монголын хамгийн том мэдээлэл технологийн үзэсгэлэн гурван долоо хоногийн дараа эхэлнэ
2015.05.05

Монголын хамгийн том мэдээлэл технологийн үзэсгэлэн гурван долоо хоногийн дараа эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT Expo” 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд буюу гуравхан долоо хоногийн дараа Мишээл Экспо төвд болно. Шилдэг шинэ санаа, гайхалтай төсөөлөл, гайхамшгийн эх ундарга болсон энэхүү арга хэмжээг энэ жил Монгол Улсын харилцаа холбооны салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газартай хамтран зохион байгуулж байна. 

Та бүхэн “ICT EXPO 2015”-д хүрэлцэн ирснээр хөгжлийг хурдасгах, бизнесийн харилцаа холбоо, энтэртейнмент арга хэмжээг шинэ түвшинд хүргэх зорилго бүхий Монгол Улсын болоод дэлхий нийтийн мэдээлэл технологийн салбарын уран ухаан, бүтээлч сэтгэлгээг бодитоор үзүүлэх Монгол Улсын түүхэн дэх харилцааны холбооны салбарын хамгийн том арга хэмжээний гэрч болно.

“ICT EXPO 2015” үзэсгэлэн нь Монголын нийгэм, эдийн засгийн нөлөө бүхий манлайлагчдыг хамран, өргөн хүрээнд зохион байгуулагдахаас гадна, сонирхолтой энтэртейнмент арга хэмжээ, урлагийн тоглолт, мөн бүх насныханд зориулсан сэтгэл хөдөлгөм цахим уралдаан, тэмцээнээр дүүрэн байх юм. Үзэсгэлэнгийн хөтөлбөр нь чуулган уулзалт, хурал, тэмцээн, мөн цаашлаад оддын тоглолт, Google, Facebook-ийн төлөөлөгчдийг оролцуулсан TEDx яриа, цахим спортын тэмцээн, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлох гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Start-Up Weekend зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудыг багтаасан. 

Мобиком Корпораци нь “ICT EXPO 2015” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа нь бидний хувьд нэр хүндийн хэрэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар, ОУ-ын Цахилгаан Холбооны Байгууллага, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон салбарын бусад хамтран ажиллагч түншүүддээ талархлаа илэрхийлмээр байна.Манай үзэсгэлэнгийн үеэр Аудио дүрслэлийн бүтээгдэхүүн, хувийн хэрэглээний электрон төхөөрөмжүүд, гэр ахуйн бараа, шинэ үеийн цахилгаан холбооны бүтээгдэхүүн, авто машины орчин үеийн цахилгаан хэрэгсэл, дижитал зураглал болон бусад бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан тусгай бүсүүд байх болно. 

Гурван долоо хоногийн дараа бидэнтэй нэгдэж “ICT Expo 2015”-д шинэ санаа, гайхамшигт бүтээлүүд бодитоор амилахыг биеэрээ үзээрэй!