Авто замчин аав нь хүүдээ амьдрал бэлэглэлээ
Аав хүүгийн хамт
2015.05.11

Авто замчин аав нь хүүдээ амьдрал бэлэглэлээ

Монгол улсад бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа 4 сарын 22-нд амжилттай хийгдлээ. Энэ бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд “Дорноговь АЗЗА” ТӨХК-ний ерөнхий инженер Ш.Эрдэнэбаатар дунд хүү 17 настай Мөнхбаатартаа нэг бөөрөө өгчээ.

Манай эмч нарын туршлага мэргэжлийн ур чадвар өндөр байгаа нь эх орондоо бөөр шилжүүлэн суулгах технологийг нутагшуулан, иргэд маань өндөр зардлаар гадны орон руу явах шаардлагагүй болсон нь харагдаж байна.

Э.Мөнхбаатар хүүгийн биеийн байдал сайн байгаа ба донор аав нь эмнэлэгээс гарч тун удахгүй ажилдаа орох гэж байна.

Ийнхүү манай улсад 100 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийн энэхүү технологийг нутагшуулж чадсанаа онцолж, хагалгаанд зориулсан дурсгалын самбарын шав тавих ёслол боллоо. Үйл ажиллагаанд эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, нэгдүгээр төв эмнэлэгийн дарга Б.Бямбадорж эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа төрийн шагналт, гавьяат эмч, анагаах ухааны доктор профессор Д.Нямсүрэн, Английн профессор мэс засалч М.Сланак болон бусад хүмүүс оролцов.

Талархал

Энэхүү бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд ажлын болон ангийн хамт олон мэргэжил нэгт найз нөхөд ахмадууд хандив туслалцаа үзүүллээ.

ШУТИС-ийн 2005 оны Авто зам гүүрийн барилгын инженерийн ангийн төгсөгчид

  1. Б.Гантөмөр –“Гангүүр” ХХК
  2. Н.Одонбилэг – “Эрдэнэт суварга” ХХК
  3. Н.Эрдэнэсүмбээ – “Эрдэнэт суварга” ХХК
  4. О.Оюунтунгалаг – “Монголын хурдны зам” ХХК
  5. М.Баатархүү – “Тэнгэрлэг хийц” ХХК
  6. Хишигбат – “Заабар” ХХК
  7. С.Мөнхбат – Зам, тээврийн яам
  8. М.Бадгарбүнчин – Гудамж төсөл
  9. Б.Баянбилэг – “Говийн зам” ХХК
  10. Я.Чойдог – “Хөвсгөл зам” ХХК
  11. Ч.Юра – “Тэнгэрлэг хийц” ХХК
  12. Ш.Будхүү
  13. Д.Лхагважав – “Мон консалтинг” ХХК
  14. С.Бямба-Очир – “ Хүслэнт бүтээмж” ХХК
  15. Ц.Дөлбадрах – “Гашуун сухайт авто зам” ХХК
  16. Д.Түвшин – “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК
  17. Амарсанаа – Нийслэлийн авто замын газар

“Төгс зам” ХХК, “Борхойн зам” ХХК, “Замын битум” ХХК, “Дорноговь АЗЗА” ТӨХК, “Гангүүр” ХХК, “Эрдэнэт суварга” ХХК, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн захирал Ц.Жадамбаа, “Монголын хурдны зам” ХХК-ийн захирал Ж.Шуумаржав, Зам, тээврийн яамны мэргэжил нэгт нөхдүүд, “Мон консалтинг” ХХК-ийн Д.Лхагвасүрэн, Т.Түмэнжаргал, МХЕГ-ын авто замын ахлах байцаагч М.Гэрэлт-Од, МАЗҮЭХ-ны дарга Б.Цэрэнпүрэв, “Догшин суварга” ХХК-ийн Л.Пүрэвсүрэн, “Дорноговь” АЗЗА ТӨХК-ийн ахмад инженер Ц.Батмөнх, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Алтайн хүдэр” ХХК-ийн Д.Чинбаатар нараа болон улсын нэгдүгээр эмнэлэгийн эрхтэн шилжүүлэн суулгах хамтлаг, Төрийн шагналт, гавьяат эмч анагаах ухааны доктор профессор Д.Нямсүрэн ахлагчтай бөөр шилжүүлэн суулгах багийн алтан гартай эмч сувилагч нартаа талархал илэрхийлэн энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.