Батцогт.Д Ганбаатар.С Ганбат.Д Тлейхан.А 2015.05.12 | Телевиз: NBS

УИХ-ын гишүүдэд Сэтгэл зүйч хэрэгтэй юу

УИХ-ын гишүүд

Сэтгэл зүйчийн талаархи УИХ-ын гишүүдийн байр суурь

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хүн сэтгэлийн амьтан тэр талаараа бол янз янз л байдаг байх гэхдээ сэтгэл зүйчэд хандаад байхааргүй тийм хүмүүс л УИХ-ын гишүүн болж ажиллавал зүгээр байх сэтгэл зүйн хувьд тогтвортой хүмүүс л байх хэрэгтэй байх тэгэхгүй бол сэтгэл зүйн хувьд сайн биш улсууд бол хэцүү л дээ. Миний хувьд бол шаардлага алга, яагаад гэвэл цэргийн гурван жилийн алба хаасан, хувийн хэвшилд ажиллаж байсан туулах замаа туулаад ирсэн нас сэтгэл зүйн хувьд хэвийн гэж өөрийгөө бодож байна. Ийм учир шаардлага  байхгүй.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Хэлж байгаа үг, ярьж байгаа яриа бол хариуцлагатай л байх ёстой гэсэн байр сууринд байдаг. Тийм учраас асуудалд сэтгэлийн хөдлөлөөр ханддаг байх юм бол алдаанд хүрнэ. Тийм учраас УИХ-ын гишүүн сэтгэл зүйч дагуулж явна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Өөртөө л дүгнэлт хийх тухай асуудал юм. Надад бол сэтгэл зүйчийн шаардлага байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Сонгууль дөхөөд ирэхлээр сонгогчид яах бол сонгууль минь яах билээ гээд улс орон минь яах билээ гээд түмэн янзын юм толгойд эргээд нилээн ачаалалтай болж хувирдаг.Үүнээс болоод буруу зөрүү үйлдэл хийдэг тал гардаг.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би өөрийнхөө хувьд бол би сэтгэлээсээ ажлаа хийдэг ярьж байгаа зүйл маань Монгол оронд зүв зүгээр байж байхад л бүлэглэлүүд нь байна уу корпорациуд нь ингэж дураараа тоглож байхад зүгээр хараад сууж байна гэдэг Монгол гэдэг айлд оруулаад дураар нь тонгочуулж байгааг хараад сэтгэл хөдлөлгүй ярина гэдэг бол эсвэл их тэнэг хүн.

Дэлгэрүүлэн бичлэгээс үзнэ үү ?