“Хайрын будаа”, “Сэтгэлийн илгээмж” аянуудыг өрнүүлжээ.
2015.05.14

“Хайрын будаа”, “Сэтгэлийн илгээмж” аянуудыг өрнүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Улаанзагалмайн хороо гал түймрийн аюулд өртөж хохирол амсаад байгаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын ард иргэдэд туслах  “Хайрын будаа”, “Сэтгэлийн илгээмж” аянуудыг өрнүүлжээ.

Аянд дүүргийн иргэд, ААН байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд идэвхитэй оролцсон бөгөөд нийт 2 тонн гаруй будаа, 380 гаруй хайрцаг эд зүйлс цугларсан байна. Тусламжийн будаа, эд зүйлсийг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаан Загалмайн хорооны тэргүүн Х.Нямбаатар өчигдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өглөө.

БАЛБЫН АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХАНДИВЫН ХАЙРЦАГ АЯЛУУЛЖ БАЙНА

Мөн тус хорооны тэргүүн Х.Нямбаатар санаачлан Балбын ард түмэнд туслах хандивын хайрцаг аялуулж байгаа бөгөөд энэ арга хэмжээнд дүүргийн иргэд ААН байгууллагууд идэвхитэй оролцож байна. Түүнчлэн аяны хүрээнд Морин хуурын чуулгатай хамтран хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Тоглолт энэ сарын 15-нд болох юм.