2008.11.25

М.Энхболд: Хүй долоон худгийн талаар ярилцав

Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд М.Энхболд Монгол Улсын Тод манлай уяач цолтой уяачдыг өөрсдийнх нь хүсэлтээр Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзав. Монголын Морин спорт уяачдын холбооны V их хурал ирэх сарын эхээр болох юм. Хуралд бүх аймгийн салбар холбоодын төлөөлөгчид оролцон ММСУХ-ны тайлан, цаашдын зорилтын тухай болон зохион байгуулалтын асуудал хэлэлцэх юм байна.

Тод манлай уяач нар энэ талаар Шадар сайдад хандан зарим тодорхой санал тавьж, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны зам талбай Хүй долоон худгийг төрийн тусгай хамгаалалтад авах, хурдан морины нэртэй төрийн бус байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг зангидан, хөрөнгө хүчийг нэгтгэх зэрэг нилээд асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Шадар сайд Тод манлай уяач нарын тавьсан саналыг анхааралтай судлан үзэж боломжтойг нь дэмжинэ гэлээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.