Олон улсын гэр бүлийн өдөр тохиолоо
2015.05.16

Олон улсын гэр бүлийн өдөр тохиолоо

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулж “Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар ” баярын парадыг зохион байгуулж байна.

Уг парадыг Монголын Гэр Бүлийг Алдаршуулах төв,Монголын Сурагчдын Холбоо, School police төвөөс санаачилан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ухаалаг Улаанбаатар хотын хөгжлийн хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Мөн Ерөнхий боловсролын 17 сургуулийн шилдэг сурагчдын төлөөлөл оролцсон 400 сурагчдын Flash mob, Нийслэлийн Гэр бүлд ээлтэй шилдэг байгууллага, нийслэлийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулах болно.