ЭСРЭГ БАЙР СУУРЬ

28:48 хувилбар уу

2015.05.18
Сайт: Vip76.mn
Дугаар : 32160
28:48 хувилбар уу
Ардчилсан нам

Сонгуулийн тогтолцоон дээр АН-ынхан одоогийн 28:48 гэсэн хувилбарыг дэмжиж байгаа аж.

Энэ тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл дээр намууд зарчмын зөрүүтэй цөөн хэдэн зүйлсийг эс тооцвол бүгдийг нь тохиролцсон. Намуудын санал нийлэхгүй байгаа асуудлын нэг нь сонгуулийн тогтолцоо юм.

Манай намын хувьд 28 нь намын жагсаалтаар 48 нь тойргоос сонгогддог байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сонгуулийн тогтолцоог хэдэн жил болоод өөрчлөөд байх нь тохиромжгүй. Нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, санал хуваадаг байдлыг болих хэрэгтэй гэдэгт улс төрийн намууд санал нэгдэж байгаа” гэв.

Гэхдээ энэ тогтолцоонд нь нэлээдгүй сул тал бий. Тухайлбал Аль нэг нам олонхийн суудал авах магадлал багасдаг тул эвслийн Засгийн Газар байгуулагдаж, жижиг намуудын шахалтанд орох магадлалтай. Түүнчлэн Парламентын гишүүн, сонгогч хоорондын уялдаа холбоо үлэмж багасдаг байна. 

Мажоритар хувилбар уу

2015.05.18
Сайт: Vip76.mn
Дугаар : 32161
Мажоритар хувилбар уу
Монгол ардын нам

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН 100 хувь мажоритар тогтолцоог дэмжиж буйгаа хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, ард түмэн хэнийг төрийн түшээ болгохоо өөрсдөө шийднэ гэсэн үг. Сонгуулийн санал тоолох хар машинд МАН-ынхан итгэдэггүй. Үүнийгээ ч намын бүлгийн гишүүд нь нэг бус удаа илэрхийлж байсан.

Зөвхөн МАН төдийгүй парламентад суудалгүй намууд ч хар машинд итгэхгүй байгаагаа хэлж байв. Тиймээс сонгогчдын саналыг гараар давхар тоолох санал оруулсан ч ажлын хэсгийнхэн зөвхөн маргаан гарсан хэсэгт гараар тоолох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Уг системийн сул тал нь сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай.

Түүнчлэн олонхийн саналыг цуглуулахад чиглэсэн популист амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэх шаардлагатай болдог. Тухайлбал итгэлийн мөнгө, эх орны хишиг хувь гэх мэт улс оронд үлэмж хортой амлалтууд энэ тогтолцооноос л үүссэн юм.


105ХҮНДЭМЖИВ
Дэмжих
210ХҮНДЭМЖИВ
Дэмжих