“Шийдэл” төсөлд хүсэлт гаргасан иргэдийн бичиг баримтыг гардууллаа
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар
2015.05.18

“Шийдэл” төсөлд хүсэлт гаргасан иргэдийн бичиг баримтыг гардууллаа

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй “Шийдэл” төсөлд иргэний бичиг баримтын зөрчилтэй 80 гаруй иргэн хандаж өргөдлөө гаргасан.

Эхний ээлжийн 32 иргэний бичиг баримтыг Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий нар  өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгахад шаардагдах хөрөнгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санхүүжүүлсэн бөгөөд мөн дүүрэгтэй хамтын ажиллагаатай Солонгосын JCS төрийн бус байгууллагаас зардлын тодорхой хувийг шийдлээ.

Энэ үеэр “Шийдэл ” төслийн ажлын явцыг танилцуулсан бөгөөд төсөлд хандан нийт 2100 гаруй өргөдөл ирүүлсэний 2000  гаруй нь “Та газрын эзэн” арга хэмжээнд хандан ирүүлсэн байна. “Та газрын эзэн” арга хэмжээний хүрээнд иргэдийн газар эзэмших, өмчлөх болон шинээр газар олгох хүсэлтийг хүлээн авч шийдэж байгаа бөгөөд одоогоор төслийн багийнхан иргэдийн өргөдөл хүсэлтийг ялган, бичиг баримтын бүрдэлийг хангаж Өмч, газрын харилцааны албанд эхнээс нь хүлээлгэн өгөөд байна. Удахгүй газар хүссэн иргэдэд гэрчилгээг нь гардуулах арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулах юм.