МҮАН -ын ой тохиов
Монголын үндэсний ардчилсан нам
2015.05.20

МҮАН -ын ой тохиов

Монголын үндэсний ардчилсан нам байгуулагдсаны есөн жилийн ой өчигдөр тохиов.

Тус нам нь есөн жилийн өмнөх эл өдөр Үндэсний шинэ нам нэртэйгээр байгуулагдаж байсан. Тэд өчигдөр буюу ойн өдрөөрөө өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хэлэлцжээ.

Мөн салбар салбарын мэргэжилтэн, эрдэмтдийг хүлээн авч уулзан Монгол орны өнөө ба хэтэд тулгамдаж буй асуудал, гарах гарцын талаар хүүрнэлдсэн аж. МҮАН-ынхан анх намаа үүсгэн байгуулаад Бурхан халдунд гарч андгай өргөж байсан түүхтэй. Ирэх хагас сайнд уг үйлээ давтан гүйцэтгэх аж.