ШӨХТГ: Автомашины дугуйгаа түгжүүлбэл манайд ханд
Дугуй түгжих үйлчилгээ
2015.05.20

ШӨХТГ: Автомашины дугуйгаа түгжүүлбэл манайд ханд

Ниислэлийн авто замын түгжрэлийн бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачдаг болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дургүйцэл, гомдол өнөөг хүртэл тасарсангүй.

Учир нь зогсоолын асуудлаа шийдсэний дараа ачих ёстой гэж байгаа юм. Одоо мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуульд авто замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан бол зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр зөрчил гаргавал хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйн хэрэг. Гэхдээ ШӨХТГ "Автомашин ачиж, шилжүүлэх төлбөрийг 2013- 2014 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар 70-80 мянган төгрөгөөр тогтоосон.

Ингээд 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон" гэж үзэж байна. Тодруулбал, 2013 оноос 2014 оны арваннэгдүгээр сарын 20-н хүртэл Нийслэлийн Засаг дарга өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдлэн, захирамж гаргаж 70-80 мянган төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчсөн гэх асуудал үүсгээд байгаа юм.

Мөн ШӨХТГ төлбөрийн хэмжээ нь хууль бус ч зөөж шилжүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу гэдгийг тодотголоо. Тиймээс автомашинаа ачуулахдаа илүү төлбөр төлж хохирсон иргэдэд Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах> хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Иймд автомашинаа 2013-2014 онд ачуулж 70-80 мянган төгрөг төлсөн болон зөөж шилжүүлэх үед гэмтсэн автомашины эзэд ШӨХТГ-т хандан эрхээ хамгаалуулах боломжтой болсон байна.

Нийслэлийн засаг даргын захирамж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Хууль зүйн яамнаас баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга зөөж, шилжүүлэх төлбөрийг тогтооно гэж заасныг зөрчсөн гэж ШӨХТГ үзэж буй юм. Харин '2014 оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын даргын шийдвэр гарч зөөж, шилжүүлэх төлбөрийг 55 мянган төгрөгөөр тогтоосноос хойш автомашин ачих үйл ажиллагаа хуулийн хүрээнд шийдэгдсэн аж.

Үүнээс гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлнэ гэж зааснаас биш дугуй түгжих тухай заалт байхгүй. Тэгэхээр НИТХ- ын Тэргүүлэгчид хуулиас дээгүүр журам гаргаж дугуй түгжих болсон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн гэдэг маргаан дагууллаа.

Ингээд хууль бус шийдвэр гаргаж, иргэдийг хохироосон гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга болон НИТХ-ын Тэргүүлэгчдэд ШӨХТГ-аас захиргааны шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960 мянган төгрөгийн торгууль тавиад байна.

Өнөөдөр нийслэлд 14 компани ачиж, шилжүүлэх үйл ажиллагаа явуулдгаас нэг нь Нийслэлийн өмчит буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвийнх, 13 нь хувийн хэвшлийнх юм. Хувийн хэвшлийн 13 компани ачиж зөөсний төлбөрөөс улсын төсөвт нэг ч төгрөгиин оряого тушаадаггүи нь шалгалтаар тогтоогджээ.

Энэ зөрчлийг арилгуулахаар ШӨХТГ эрх бүхий байгууллагад албан шаардлага тавьсан байна. Хууль бус шийдвэр гэж буй дугуй түгжих явдлаас хохирсон иргэдийн тоо 11 мянга 700 хүрсэн аж. Энэ бүгдээс үзэхэд авто- машинаа ачуулсан иргэд 55 мянган төгрөгийн торгууль төлж байгаа бол танд хуулийн дагуу арга хэмжээ авч байна гэж ойлгож болно. Харин таны автомашины дугуйг түгжин төлбөр нэхвэл хууль бус бөгөөд манайд хандаж эрхээ хамгаалуулах боломжтой хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.